НИТХ дахь АН-ын бүлгийн ахлагчаар М.Тулгат томилогджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар төлөөлөгч М.Тулгатыг сонгожээ. Өмнө нь Ц.Баатархүү НИТХ дахь АН-ын бүлгийн ахлагчаар ажиллаж байсан бөгөөд тэрбээр Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байгаа тул ажлаа М.Тулгаттад шилжүүлжээ. 

М.Тулгат товч намтар:

Төрсөн он сар өдөр: 1978.08.09

Төгссөн сургууль:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р дунд сургууль
  • 1998-1999 онд Японы Осака гадаад хэлний дээд сургууль, Япон хэл боловсролын төв

Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол: Дээд, эдийн засгийн ухааны магистр

Ажилласан байдал:

  • 2005-2009 онд Японы Софтбанк групп, санхүү төлөвлөгч
  • 2009-2013 онд Бэста ХХК, үүсгэн байгуулагч, захирал
  • 2013 оноос “Хишиг Арвин Индустриал” ХХК, дэд захирал

Гавьяа шагнал: -2014 Хөдөлмөрийн хүндэт медаль

Сонгуульт ажил:

  • 2012-2016 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, дэд дарга,
  • 2016 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон,
  • 2020 онд Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагчаар сонгогдов.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top