МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Очирхуягийг томилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Монгол Улсын их сургуулийн Захиргааны зөвлөлийн гишүүд өчигдөр /2020.05.26/ хуралджээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн Б/46 тоот “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалыг БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Хуягцогт, ахлах мэргэжилтэн П.Нямхүү нар МУИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Монгол Улсын их сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын өөр ажилд томилогдох болсонтой холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь үндэслэн БСШУС-ын сайдын тушаалаар МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Баянжаргалын Очирхуягийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Я.Төмөрбаатар МУИС-ийн хөрөнгө, санхүүг бэхжүүлэх, эрх зүйн байдлыг баталгаажуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч ажилласнаа дурьдаад, нэг баг болон хамтран ажилласан МУИС-ийн эрдмийн хамт олонд талархал дэвшүүлж МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Очирхуягт тус сургуулийн тамга, гэрчилгээг хүлээлгэн өглөө.

МУИС-ИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ОЧИРХУЯГ

Ажлын туршлага:

  • 2013, 2017-2020 он МУИС-ийн дэд захирал
  • 2010-2013 он МУИС-ийн Хими, химийн инженерчлэлийн сургуулийн захирал
  • 1999-2010, 2014-2017 он МУИС-ийн багш, ахлах багш, дэд профессор, профессор

Боловсрол:

  • 2008 он Доктор, Нагояа их сургууль, Япон Улс
  • 1999 он Магистр, Монгол Улсын Их Сургууль
  • 1997 он Бакалавр, Монгол Улсын Их Сургууль

 

Эх сурвалж: МУИС 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.152) 2020 оны 05 сарын 27

Амжилт хүсье.\n\n

0  |  0
ih surguuli(64.119.17.87) 2020 оны 05 сарын 26

morin tolgoi tomorbaatar iig ih surguulias hoogdson d bayar hurgei

0  |  0
zochin(66.181.177.95) 2020 оны 05 сарын 26

Saihan bagshdaa ajliin undur amjilt husiye. Taivan dulguun, noyon nuruutai, medremjtei geed l ih surguuliin udirdagch baimaar hun dee.

0  |  0
Top