ШӨХТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжилзүйн газар, Ашигт малтмал, газрын тосны газруудтай хамтран шатахууны чанар, түгээлтийн хэмжээ стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийгдэж байна.
"Өрсөлдөөний тухай хуулийн 23.1-д зааснаар улсын байцаагч хяналт шалгалтыг 60 хоногийн дотор явуулна, ШӨХТГ-ын дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасны дагуу хяналт шалгалт үргэлжилж байгаа. Аль болох хяналт шалгалтыг түргэвчилж, иргэдэд мэдээлэхээр ажиллаж байна" гэж ШӨХТГ-ын дарга Б.Лхагва хэллээ.
Тэрбээр мөн шалгалт хийж дуусаагүй байхад ТББ, иргэд шалгалтын дүнг нэхэх нэрийдлээр саад учруулж байгааг анхаарууллаа. Шатахуун түгээх станцуудад хийсэн хяналт, шалгалтын дүнг эцэслэн гаргангуут олон нийтэд мэдээлэх ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
odoo boltl shalgasaar l yamarch ur dungui ene baiguullaga baix xereg baina uu