“Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг” олгох сонгон шалгаруулалтад урьж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 29

Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад “Ногоон гэрчилгээ”, бүтээгдэхүүн үйлчилгээнд “Эко тэмдэг”-ийг 2017 оноос олгож эхэлсэн. Иймд байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах, агаар, орчны бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүч хэмнэх чиглэлийг баримтлан үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцох боломжтой юм.

“Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг” олгосноор дотоодын болон олон улсын үзэсгэлэнд оролцуулах, ногоон зээлийн сангийн болон дотоод, гадаадын бусад хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтад хамруулах, олон улсын ижил төстэй дэвшилтэт технологи бүхий байгууллагуудтай хамтран ажиллахад зуучлах зэрэг дэмжлэг үзүүлдэг давуу талуудтай.

Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулах журамтай танилцаарай. https://www.legalinfo.mn/annex/details/8053?lawid=12908

Байгаль орчин, аялал жуучлалын яам материалыг байнга хүлээн авч байна.

Холбогдох мэдээллийг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын мэргэжилтэн Г.Ганчимэг /93056161/-ээс авч болно.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top