Хүүхдийн баярын ОНЦГОЙ ҮЗВЭР I “Алган дээрх үрс”

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 31

Маргааш тохиох Хүүхдийн баярт зориулан дуучин Ж.Алтанцэцэг, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн тэргүүтэй Монголын рок поп урлагийн зарим уран бүтээлчид “Алган дээрх үрс” онлайн тоглолтоор бэлэг барих гэж байна.

“Алган дээрх үрс”онлайн тоглолтыг дараах телевиз болон сошиал хүүхэд, багачуудад хүргэх бөгөөд Зууны манлай дуучин Б.Сарантуяа охин Хулангийн хамт, дуучин Т.Дэлгэрмөрөн охин Зөөлөнсийгийн хамт гэхчлэн авьяаслаг уран бүтээлчид хүүхдүүдтэйгээ уригджээ.
 

Мөн “Охидын мисс” төвийн загвар өмсөгч бяцхан охид багш, топ модель Урнаагийн хамт оролцох бол загвар зохион бүтээгч Ариунаа Сүри, хүүхдүүдийн хайртай “Пикассо” брэнд мөн нэгджээ.

Өхөөрдөм бяцхан Энжи, охидын “Wasabies” хамтлаг, авьяаслаг “Том толгойт”-ууд, өсвөрийн циркчид, бүжгийн “Moon dance”, “Шинэ үе” хамтлаг, Монголын хүүхдийн ордны сурагчид, “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид гээд хүүхдүүдийг огтхон ч уйдаахааргүй зочид, сонирхолтой үзүүлбэрүүд багтсан байна.

Цар тахлын улмаас гадуур гарахыг хориглож, хүүхдүүдэд зориулсан олон нийтийн арга хэмжээг хориглосон хэдий ч “Алган дээрх үрс” тоглолт баярын өдрөөр хүүхэд бүрийг баярлуулах, тэднийг хөгжилтэй байлгах хамгийн онцгой үзвэр байна гэдэгт итгэлтэй байна.

Та хүүхдүүддээ “Алган дээрх үрс” тоглолтыг заавал үзүүлээрэй.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top