ОХУ-ын өдрөөр Цэдэнбал Филатовагийн хөшөөнд цэцэг өргөлөө

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 12

Жил бүрийн зургаадугаар сарын 12-ныг манай хойд хөршид ОХУ-ын өдөр хэмээн ёслол төгөлдөр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан, ОХУ-ын Монгол дахь ЭСЯ-ны зөвлөх Амгалан Базархандаев тэргүүтэй төлөөлөгчид “Найрамдал” зуслан дахь А.Филатовагийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Ёслолын үеэр Амгалан Базархандаев, “Найрамдал” зуслангийн захирал Ш.Одончимэг нар үг хэлж, Анастасия Цэдэнбал-Филатовагийн амьдрал, замналыг дурссан байна.

“Найрамдал” зусланд баригдсан тус хөшөөг 2006 онд сүмо бөхийн их аварга Асашёорюүгийн санаачилгаар босгосон юм.

Филатовагийн зээ охин Анастасия Москва хотоос онлайнаар мэндчилгээ дэвшүүлж, эмээгийнх нь дурсгалыг Монголд хүндэтгэсээр байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.

“Найрамдал” зуслан 1978 оны долоодугаар сард нээгдсэнээсээ хойш 70 орны 500 мянган хүүхэд багачуудыг хүлээн авчээ. 2020 онд энд Цэдэнбал Филатовагийн 100 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр бэлтгэж байсан боловч цар тахлын улмаас хойшлогджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 06 сарын 12

naad hoshooniihoo hajuu dahi ochyyhen hesgiigch archilj chadahgui yu hiij baidag bainaa

0  |  0
Монгол хүн(103.14.37.4) 2020 оны 06 сарын 12

Ш. Одончимэг та Наад ой мод уул усыг сүйтгэж байгааг хараад зүгээр суугаад байдаг ямар учиртайгаа хэлнэ үү

0  |  0
Top