БУДДАГИЙН дүрийг бүтээсэн Химаншу Сонигийн талаарх 11 баримт

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

МҮОНТВ-ээр үзэгчдэд хүрч буй “Бурхан багш” цувралын гол дүр Сиддартийн дүрийг бүтээсэн Энэтхэгийн жүжигчин Химаншу Сони олон бүсгүйн “краш” болжээ.

Түүний талаарх 11 сонирхолтой баримтыг хүргэж байна.
 

Түүнийг Сони гэж дууддаг. 1989 оны хоёрдугаар сарын 1-нд Энэтхэгийн Жайпурт төрсөн.
 

Химаншу Сони 175 см өндөр. Жайпурын Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийг төгсжээ. 2010 оноос кинонд тоглож эхэлсэн.
 

Тэрбээр Буддад тоглосныхоо дараа 2015 онд “Бурхан багш” киноны продюсеруудын нэг Шиталл Сингхтэй гэрлэжээ. Хосуудын хурим Энэтхэгийн уламжлалын дагуу олон зочинтой, өргөн дэлгэр болж, гурван өдөр үргэлжилж байжээ.
 

Сони аялах, жолоо барих, дуулах дуртай.
 

Тэр шарсан тахиа, пиццанд дуртай.
 

Тэр хэд хэдэн цувралд бурхны дүр бүтээсэн бөгөөд Буддагаас өмнө Шива бурхны дүрээр олонд танигдсан байжээ.
 

Гэхдээ тэр дахиж бурхдын дүр бүтээхийг хүсэхгүй байгаагаа ярьсан удаатай.
 

Кино шүүмжлэгчид түүнийг Буддагийн дүрийг бусад бурхны дүрээсээ илүү чадварлаг бүтээж чадсан гэж үздэг.
 

Сони одоо ямар ч уран бүтээлийн санал хүлээж авахгүй байгаа гэнэ. Тэр шашны ном сургааль уншиж судлан, өөрийгөө хөгжүүлэхэд ихэнх цагаа зарцуулах болжээ.
 

Химаншу Сони “Будда бол миний бүтээсэн хамгийн хүнд дүр. Буддаг бүтээхийн тулд би бүх зүйлээ шавхсан” гэж ярьсан нь бий. 
 

Түүнд гадаадын орнуудаас кинонд тоглох санал хэд хэдэн удаа ирж байжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.21.124.131) 2025 оны 03 сарын 13

ГОЁ КИНО ШҮҮ. МАНАЙ НЭР ДЭВШИГЧИД САЙН ҮЗЭЖ ИХ ЮМ ОЙЛГООСОЙ!

4  |  2
Зочин(202.9.46.182) 2025 оны 03 сарын 13

яг үнэнийг хэлэхэд Энэтхэг улс үгээгүй олон сая иргэдээ тайтгаруулах гэж будда нэртэй хуурамч шашинг байгуулсан түүхтэй.

2  |  9
Сайхан залуу(64.119.24.14) 2025 оны 03 сарын 13

Будда Бурхан Будда

5  |  1
Top