УИХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр (2020.06.24) болж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий боловсролын сургуулийн 48 дугаар сургууль буюу УИХ-ын 23 дугаар тойрогт саналаа өглөө. Эл тойрогт мөн Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгөх юм. Гэхдээ Ерөнхийлөгч хэдэн цагт саналаа өгөх нь одоогоор тодорхойгүй байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх саналаа өгснийхөө дараа "Өнөөдөр бол нэг ёсны баярын өдөр. Сонгох, сонгогдох эрхээ эдэлж байна. Цар тахлын нөхцөл байдал таагүй байгаа ч бид сонгуулиа амжилттай зохион байгуулж байна. Ард иргэд идэвхтэй оролцож байна гэж сая надад хэллээ. Шинэ мянганы хүүхдүүд саналаа өгч байна. Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгоно гэдэг чинь төр улсаа байгуулж байна гэсэн үг. Манай залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Нэр дэвшигчид, бие даагчдадаа амжилт хүсье. Нийт ард түмэндээ сонгуулийн баярын мэнд хүргэе. Сонгууль шударга явагдах ёстой, үймээн самуун хийх, жагсах тэмцэх, бодол байхгүй гэдэгт итгэж байна. Өмнө нь таван сайхан залуугийн амь нас эрсэдсэн. Хүмүүсийн сэтгэл санаа эмзэглүүлсэн ийм зүйл гарахгүй гэдэгт итгэж байна" гэж хэвлэлийнхэнд сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл ( 7 )
yuunch sur par hachin garchigtain ter ur zeelee yaahve daaj davashgui buu med
Erunhii saidad bolon bagt ni ajlyn undur amjilt husiye. Mongol Ulsaa uls shig uls bolgooroi.
Ard tvmen songuuli ugch surchee . MAH d bayr hvrgii ygaasaa todorhoi um hiisen l dee
лалар ждүчин
оновчтой сайхан үг хэллээ
МАХН та бидний эвсэл олонхийн суудал аваасай.
лалар ждүчин