Х.Баттулга: Уул уурхайн бизнес эрхэлдэг хүмүүсийн хоргодох газар нь УИХ биш

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий боловсролын сургуулийн 48 дугаар сургууль буюу УИХ-ын 23 дугаар тойрогт саналаа өглөө. Энэхүү санал авах хэсэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх үдээс өмнө саналаа өгсөн билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийг өнөөдөр өгч байна. 1990 онд ардчилсан Монгол Улс гэж зарласнаас хойш 30 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаанд алдаж, онож олон замыг туулсан. Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсэж байна.

Би залуусыг уриалах зорилгоор 17:00 цагийн ирцийн мэдээг харж байгаад ирлээ. 17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 40 гаруй хувьтай, нийслэлд сонгуулийн ирц 50 гаруй хувьтай байна гэдэг мэдээлэл авсан. 22.00 цагт санал хураалт хаагдана.

Залуучууд аа, та нарын санал улс орны хөгжилд нөлөөлнө шүү. УИХ бол бага ард түмэн. Тиймээс лангуун дээрээс бараа худалдаж авахаас илүү хянамгай хандаарай. Цензуртэй сонголтоо хийгээрэй гэж та бүхнээсээ хүсье.

Зарим тойрогт санал худалдан авах асуудал яригдаж байна. Ийм зүйл үе үеийн сонгуулийн үеэр яригддаг. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг хүмүүс их орж ирдэг. УИХ бол гэмт хэрэгтнүүдийн толгой хоргодох газар болсон гэж харагддаг. Тиймээс сонголтоо зөв хийгээрэй" гэлээ. 

Мөн Ерөнхийлөгч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Х.Бат-Ялалт нарын талаар ямар байр суурьтай байгааг нь сонирхсон сэтгүүлчдийн асуултад "Шүүх эрх мэдлийн өөрсдийнх нь асуудал. Ажиглахад 2013-2016 онд гэмт хэрэгт холбогдож байсан, шүүхээс ялын дүгнэлтээ авчихсан хүмүүс байна билээ. Энэ бүхнийг ажиглаж байгаа" гэсэн хариулт өглөө.  


 


Асуулт, хариултыг товчлон хүргэе. 

-Нэр дэвшигч Г.Амартүвшинг 2014 онд Монгол Улсын иргэншлээс хасагдаж байсан гэх мэдээлэл таржээ. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-2014 онд Монгол Улсын иргэншлээс хасагдсан эсэхийг би мэдэхгүй байна. Үүнийг зохих байгууллагууд нь архиваас гаргаж ирэх ёстой байх. Ер нь бол гадаадын иргэншилтэй гэсэн паспортын дугаарууд харагдаж байсан.

-Эдийн засгийн нөхцөл байдал таатай биш байна. Та шинээр бүрдэх УИХ, Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Дэлхий даяар цар тахалтай холбоотойгоор эдийн засаг ямар байдалтай байгааг бид бүгд хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Монгол орны хувьд эдийн засаг төрөлжөөгүй, хэдхэн төрлийн экспорт дээр суурилдаг. Энэ сонгуулиар байгуулагдсан УИХ, Засгийн газартай маш шуурхайгаар эдийн засгийг босгох, ард иргэдээ ядуурлаас гаргах чиглэлд хамтарч ажиллана. Би өөрөө бизнес хийж байсан хүн учраас энэ салбарын зовлон, жаргалыг ойлгодог.

-Та яагаад саналаа үдээс хойш өгч байгаа юм бэ?

-Би ирцийн мэдээллийг харж байгаад залуусыг уриалах зорилгоор 17:00 цагийн ирцийн мэдээг харж байгаад ирж байна. Ер нь цаг заадаггүй байх аа. 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.183.84) 2020 оны 06 сарын 27

Өөрөө ч гэсэн Ерөнхийлөгч гэсэн албан тушаалд найдан нуугдаж байгаа хүн дээ

1  |  0
(103.57.92.184) 2020 оны 06 сарын 24

2 har hereeg 2uulang ni gargaj haya

0  |  0
2 хар хэрээ нэгийгээ(103.57.95.234) 2020 оны 06 сарын 24

Хэн нь хэнийгээ хэлэх вэ? Төрийн өндөр сэнтийд суучихаад бие биенээ хулгайч худалчаараа дуудалдсан л эрхэмүүд байх юм.Өөрсөдийнх нь өвөр хөөрөндөө чулуудаж байгаад үг үйлдлийг харж байхад бүгдээрээ л гэмт үйлдлээтөрийн өндөр албаны сүрээр халхавчилж амьдраад байгаа хэсэг бүлэг хүмүүс л гэж өөрийн эрхгүй л харах бишү бүр оюун бодолд бодогдтал авиралцгаах юм.2 хар хэрээ хамт нисэж яваад нэгийгээ яасан их хар юм вэ? гэдэг шог үгтэй яг адил

0  |  0
двойка(64.119.23.59) 2020 оны 06 сарын 24

майдар хот чн өөрийн чн бизнес биз дээ

1  |  0
Эрдэнэ(139.5.217.45) 2020 оны 06 сарын 24

жонхуу хууль зөрчсөн мэдэгдэл хийлээ

0  |  0
nemo(99.57.27.106) 2020 оны 06 сарын 24

harah tusam hulgaich shuu

1  |  0
Иргэн(103.26.194.236) 2020 оны 06 сарын 24

Асуултанд хариулжээ

0  |  0
САЙН ИРГЭН(202.9.47.31) 2020 оны 06 сарын 24

УУЛ УУРХАЙ ГЭСЭН НЭГ САЛБАРЫНХНЫГ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ГЭЖЭЭ

1  |  0
двойка(192.82.75.167) 2020 оны 06 сарын 24

өөрийнхөө бизнесээ яах гж бн даа

3  |  0
Zochin(109.89.151.254) 2020 оны 06 сарын 27

Uul uurxain bizness erxelegchdiig ulsiin ix xurlaas zailuulax ni zov.\nUlsiin ix xurliin gishyyd ene udaad tseverlegdene gej naidaj baina.

0  |  2
bi(210.13.44.154) 2020 оны 06 сарын 27

Eh oron erh chuluuguu solihgui l MONGOL hun dee, ene Eronhiilugch. \nMUNDAG SHUU!\n\nElvegdojtonguut MCS chinguudee, MONGOLIIG MONGOLOOR NI uldeechihee, Ta nar hangaltta hulgailsan. odoo boloo shtee

0  |  3
(64.119.23.144) 2020 оны 06 сарын 24

NUHUR STALYND SANALAA UGSUN SHU

0  |  0
Top