Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийхээр чиглэл хүргүүлснээ Сонгуулийн Ерөнхий Хорооноос өчигдөр мэдэгдсэн.
Тэгвэл 7 дугаар тойрог буюу Дорнод аймгийн гурван хэсгийн хороонд хийсэн хяналтын тооллогод зөрүү гараагүй гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.
Түүнчлэн яг одоогийн байдлаар Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойргийн хэсгийн хороодын ажилтнууд хяналтын тооллого хийхээр аймгийн сонгуулийн хорооны гадна хүлээж буй учраас гомдол гаргасан талуудын төлөөлөл яаралтай хүрэлцэн очихыг мөн мэдэгдлээ.
Сануулахад, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гомдол гаргасан.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд үүрэг даалгавар өгсний хүрээнд ийнхүү хяналтын тооллого хийж буй юм.
Сэтгэгдэл ( 5 )
дахин сонгуулыг хар машингүй хийе
Haad ZochinHaad songuulin horloo bugdin zoh huulsan baigaa
Hor Tim hurdan bariggahgui
царцаануудаа оруулаад тоолохоор яаж зөрүү гарах вэ.
Зөрөө гарахаар луйвар хийдэг тэнэгүүд бишээ