Далай лам талархал дэвшүүлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам саяхан 85 нас хүрсэн билээ. Гэгээнтэн ойгоороо ном унхшиж, дэлхийн өнцөг булан бүрээс түүнд баярын мэндчилгээ ирсэн юм.

"Баярлалаа"

Хүндэт ахан дүүс минь!

Дэлхийн олон оронд миний 85 насны төрсөн өдрийн ойг тэмдэглэж, төрсөн өдрийн баярын мэнд хүргэсэн та бүхэндээ талархал илэрхийлье. Та бүхний халуун дулаан, сайхан сэтгэлийг би мэдэрч байна.  

Өдгөө би эрүүл саруул байна. Цаашид хүн төрөлхтний сайн сайхны төлөө хийж буй үйл хэргээ улам үргэлжлүүлэхийн тулд урт удаан наслахыг хүсэн залбирч байна.

Ирээдүйд бидний амьдарч буй дэлхийн олон оронд урьдын адил бие даасан, тусгаарлагдсан байдал үгүй болно. Бид бүгд нэг нэгнээсээ нэн хамааралтай болсон тул нэгдмэл хүн төрөлхтөн гэх ойлголт дээр улам их анхаарах хэрэгтэй болж буй. Бусдын ашиг сонирхол өөрийнх байх болно. Биднийг зовоож буй цаг уурын өөрчлөлт, мөн өнөөгийн цар тахал  зэрэг олон асуудлууд биднийг хамтран ажиллахыг шаардахын зэрэгцээ эх дэлхийгээ хайрлаж, амар тайван дэлхийг бүрдүүлэх бүх нийтийн хүсэл зорилгын төлөө хүчин чармайлт гаргахыг ухааруулж байна.

Сайн сайхныг хүсэн залбирсан Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам"

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пүжээ(202.126.89.55) 2020 оны 07 сарын 10

Далай лам буян төгс хүн байна.Насны дээдэд хүрч насалжжээ. Манай монголчууд насны дээдэд хүрсэн гэж 85 насны найр хийдэг байсан.

1  |  0
Top