Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сайрил Рамафоса коронавируст цар тахал түүнийг дагалдан гарсан өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор согтууруулах ундааг хориглох зарлиг буулгалаа.
Ерөнхийлөгчийн зарлиг тодорхойгүй хугацаанд үйлчлэх аж.
Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон бөгөөд ирэх даваа гарагаас эхлэн хоёрдугаар түвшинд шилжүүлэх аж.
Ахуйн хүрээний архидалт, түүнийг дагалдан гарах гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаагаас шалтгаалан ийм зарлиг гаргасан байна.
Өмнөд Африкын согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн холбооноос нөхөн төлбөр олгох, ажлын байр хадгалах талаар даруй арга хэмжээ авахыг Засгийн газраас хүсчээ.
Жонс Хопкинсын их сургуулийн дата мэдээллээр Өмнөд Африкт коронавирусний батлагдсан 583.5 мянган тохиолдол байгаа бөгөөд халдварын тоогоороо дэлхийг тэргүүлж буй таван улсын нэг юм.
Тус вирусний улмаас 11.6 мянган хүн Өмнөд Африкт эндээд байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл ( 1 )
uvsuu tataal hevtene bizde afrikchuud