Рио Тинто компани Өмнөд Африк дахь уурхайгаа түр хаалаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06


Өмнөд Африкт байрлах Рио Тинтогийн хөрөнгө оруулалтай “RBM” компани эмх замбараагүй байдлын улмаас үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоолоо.

Энэ долоо хоногийн эхээр тус уурхайн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн нутгийн иргэд, гэрээгээр ажиллагсад бослого дэгдээж, улмаар нэг ажилтан хүнд гэмтээд байна. Өнгөрсөн жилийн сүүлээр туслан гүйцэтгэгч компанийн ажилтан “RBM” компанийн харуулд буудуулсан хэрэг гарч байсан удаатай. 

Тус улсын хамгийн ядуу бүс нутаг болох Кава-Зулу Натал мужид үйл ажиллагаа явуулдаг “RBM” компани туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээгээ цуцлах, гэрээт ажилчдын хөдөлмөрийн хөлсийг хасах шийдвэр гаргасан юм.  Нутгийн иргэд, туслан гүйцэтгэгч компаниуд Рио Тинто компанийн баримталж буй бодлогыг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулах болжээ.  

Өмнөд Африкийн зүүн эргээс 17 км-ын зайд орших титаны уурхай нь дэлхийд нөөцөөрөө эхний тавд эрэмбэлэгддэг. Рио Тинто компани “RBM”-н  74 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд хоёр жил гаруйн хугацаанд нутгийн иргэд, орон нутгийн удирдлагууд, үйлдвэрчний эвлэлтэйгээ үл ойлголцох болсон нь ийнхүү эмх замбараагүй байдал болон хувирчээ.

Хөрөнгө оруулагч тал болох Рио Тинтогийн зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сард 463 сая ам.долларын хөрөнгө оруулна гэж зарласан юм. Гэвч үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор хөрөнгө оруулалтаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч үүссэн нөхцөл байдлыг аль болох нааштайгаар шийдвэрлэхийг хөрөнгө оруулагч тал болон компанийн ажилчдад уриалжээ.

Сүүлийн ердөө нэг жилийн дотор компанид хоёр ч удаа зэвсэгт мөргөлдөөн гарсан нь компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж улмаар титаны баяжмалын гарц ил буурсан байна. Энэ онд мөн адил 500 гаруй мянган тонноор багасах төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.26.210) 2019 оны 12 сарын 06

S.BAYAR,SAIHANBILEG,BAYARTSOGT EDNUUS JINHENE AZTAI GARUUD BAIHGUYU ENIIG YAG MEDEJ BAISAN BAIHGUYU,TSAGAANUUD HEZEECH DUNKUU MANGUU HUJAA TSARAILSAN MONGOLUUDAD ASHIGTAI YUM HIIJ GEJ BAIHGUI GEDEGIIG MEDEED AALI ERT TOHIROLTSOOD UUR UURSDIIHOO HUVIIG AVAAD ALGA BOLTSGOOSON NI ZUV BAIHGUIYU.ODOO BATTULGA HURELSUH 2 HUVIA AVAH GEHEER UUDUUS NI RIO TINTO MAI BOOVOO TSAASHAA HARAAD GAZAR SHAGAIGAAD HOOSON HARMAANDAA GARAA SHAAGAAD LAAZAA USHIGLUUD TONIL GEJAAGAA BIZDEE..

0  |  0
(202.179.25.207) 2019 оны 12 сарын 06

HUURHII HULTSENGUI GULUGNUSUN HUJAA TSARAITAI SETGETSIIN SAAJILTTAI MONGOLCHUUD TSAGAAN EZEDIINHAA HELSENIIG OILGOHGUI TENEG YUM SHIG BAIDAG GESEN,HUUHNUUD NI CH BUGSUU UNELEHGEED DARAALLAAD SUUDAG GESEN.

1  |  0
Top