Оюу толгойн орд газрыг ашиглаж эхэлснээс хойш буюу 2013 оноос цахилгаан эрчим хүчээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс импортоор худалдан авч ирсэн.
Уурхайн хэрэглээг Монгол Улсын эрчим хүчний системээс хангах ажлын хүрээнд 220 кВ-ийн гурван дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусгажээ. Цахилгаан тоноглолуудыг зураг төслийн дагуу байнгын ажиллагаанд оруулах ажил хийгдэж байна.
2020.08.20-ний өдөр Мандал, Тавантолгой, Оюутолгой дэд станцуудыг хэвийн ажиллагаанд залгаж, Оюу толгойн уурхайн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний системээс хангаж эхэлжээ.
Оюу толгой уурхайг цахилгаан эрчим хүчээр хангах энэхүү схем нь эх үүсвэрүүдийн үйлдвэрлэлээс хамаарч нийт 40 МВт хүртэл чадлаар хангах боломжтой бөгөөд одоогоор тус уурхай нь хэрэглээнийхээ 1% буюу 1,3 МВт чадлыг төвийн бүсийн нэгдсэн системээс хэрэглэж байна. Цаашид энэ чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэх аж.
Сэтгэгдэл ( 3 )
Altanhuyg tuuhendee hamgiin ih mongotei zasgiin gazar avchaad yu hiivee
Ardchilsan nam! Elbegdorj yu hiij baisiin be? Miyegombo, Saihanbileg, Erdenebat yu hiij baisiin be?
Бүхэл бүтэн 7-8 жилийн дараа эрчим хүчний хангалтын 1 хувийг хангах ажлыг хийлээ. Манай үе үеийн удирдлга шийдвэртэй ажиллах, шуурхай шийдвэр гаргах, зоригтой далайцтай ажиллах талд үнэхээр муу байгаа жишээ... Монгол гэрээний дагуу эрчим хүчээр хангах асуудлаа шийдэх шахалт шаардлагыг Оюу толгойд хатуу тавьж ДЦС бариулаад авчих байсан цаг алдчихсан даа...