Н.Номтойбаяр: Ямар ч улстөрч хамгийн хүнд цаг үед ханцуй шамлан ордог

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 12

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Засагт хамтаръя гэсэн яриа хэлцэл амаар ч тэр, бичгээр ч тэр ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Засагт орох, орохгүйн тал дээр эргэлзээтэй хэд хэдэн асуудал байгаа. Эргэлзээ тайлагдаагүй байгаа. Засгийн газрын бүрэлдэхүүнд ямар ямар хүмүүс байх вэ? Гар нийлж ажиллах хүмүүс байх эсэх. Ярих болохоороо гоё ярьдаг. Ажил хийх болохоороо эсрэг юм хийдэг. Ямбыг нь эдэлдэг, ялыг нь үүрдэггүй сайд нар байдаг. Тиймээс засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байхыг харна. Мэдээж хэрэг, бүтэц цомхон байх хэрэгтэй. Бүрэлдэхүүн нь чадамжтай, ажил хэрэгч байх хэрэгтэй. Эдийн засаг, санхүүгийн хямралтай энэ үед ханцуй шамлан орох зоригтой, мэдлэгтэй, чадамжтай гишүүдээс засгийн газар бүрэлдэхүүн бүрдэх эсэхийг харна.

Кабинетын зарчим итгэл дээр тогтдог. Ажлын гар нийлэмж дээр тогтдог. Өмнөх засгийн газрыг харахад итгэл зуун хувь байгаагүй. Л.Оюун-Эрдэнийг унагаах тал дээр засгийн газрынх нь нэлээд хэдэн гишүүн нь ажилласан. Хамгийн гол эсрэг санал өгч болно. Тэрийгээ нүүрэн дээр нь ил хэлэх ёстой. Тэрнээс биш тэвэрч байгаад салангуутаа ар хавиргаар нь хутгуур хийдэг байж болохгүй. Энэ бол кабинетын зарчмын алтан дүрэм.

Би гурван удаа УИХ-д сонгогдон ажиллахдаа сөрөг хүчний лидер ч хийж байсан. Засгийн газарт ч ажиллаж байсан. Ямарваа нэгэн байдлаар албан тушаалын араас хөөцөлдөх, хэвлэлээр яриад байгаа шадар сайд, хөгжлийн сайдын яриа гараагүй. Албан ёсны урилга ирээгүй. Мэдээж ерөнхий сайд нь УИХ-аар томилогдсоны дараа нь асуудал яригдах байх.

Өнгөрсөн хугацаанд өнөөдрийн санхүү, эдийн засгийн хямралтай байдлыг үүсэхэд голлох үүргийг сангийн сайд гүйцэтгэсэн. Хамгийн сүүлд гадаадын өр, зээлийг төсвөөс гадуур тооцдог байх хуулийг санаачилгыг хэдэн гишүүдээр гаргуулсан. Энэ бол байж болохгүй асуудал.

Улстөрч хүний сахилга бат, болгоомжлол гэж байдаг. Энэ тал дээр УИХ, засгийн газарт эргэлзээ төрж байна. Нэг талдаа улстөрч хүний сахилга бат, ёс зүй, зарчим байхад, нөгөө талд эр хүний ноён нурууны асуудал. Улс төрд багийн, хамтарсан тоглолт хийж байж ялдаг. Гэтэл одоо улс төрд багийн тоглолт үгүй болсон.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ө(202.55.191.194) 2025 оны 06 сарын 13

ЭНЭ АЦ ХАРИН Ч МУУ МУУХАЙ БҮХНИЙГ ХИЙЖ ЯВСАН НҮГЭЛТЭН. ХҮН ХҮЧИНДСЭН, ХОВОР АМЬТАН АНГНАСАН ГЭЭЛ ХӨВӨРДӨНӨ

0  |  0
Зочин(103.212.117.59) 2025 оны 06 сарын 13

Энэ одоо юу горьдоод байна байна гарч ирээд бгаа нохой вээ

0  |  0
зочин (202.131.227.179) 2025 оны 06 сарын 12

Төсөвт хувьд зүтгэж ажиллаж үзсэн, төсөвийн мөнгийг уйлуулдаггүй хүн ороосой. Мөнгөтөй хүн илүү бага мөнгөн тоодоггүй тохироо хийхгүй улсаа хөгжүүлэ хх болуу гэж би ойлгодог.Би хувийн улсын салбарт чөмөгөө дундартал ажилласан. Даатгал салбар квот тогтоож, архаг ,төлөвлөгөөт гэж ангилж буруу бодлого барьж байна.

0  |  0
Close menu