Манла бурхны ариун орон хот мандал бүтээх зан үйл

2020 оны 08 сарын 25

Манла бурхны ариун орон хот мандал бүтээх зан үйл.

Алт, мөнгө, оюу, номин, шүр, сувд зэрэг эрдэнэсийн зүйлийг бүрдүүлэн, адистидлэн равнайлан бэлтгэж түүгээр Манла бурхны ариун орон хот мандлыг тусгай зан үйлийн дагуу хийж бүтээнэ.

Манла бурхны ариун орныг бүтээж буй лам хуврагууд Намбар нанзад тэргүүтэй 37 ядам бурхадын үүднээс тусгай зан үйлийн дагуу долоо хоногийн турш хийж бүтээдэг юм. Энэхүү Манла бурхны ариун орон хот мандлыг байгуулан бүтээх зан үйлийг Монголын бурхны шашны сүм хийдүүд олон зуун жилийн турш бүтээж, хурж ирсэн.

Гэвч 1937 оноос энэхүү зан үйлийг бүтээхийг бүр мөсөн хориглосны улмаас уламжлал нь 70 жил тасарсан байсныг хамба лам Д.Нацагдоржийн санаачлагаар 2005 онд Манба Дацан хийдийн лам хуврагууд дахин сэргээн Дүлцон жинхор вантай Гүнриг их хурлын зан үйлийг бүтээж эхэлсэн түүхтэй.

Ийнхүү уламжлал ёсоор “Манба Дацан” хийдэд Дүлцэн жинхор бүтээх ажил ид дундаа явж байгаа бөгөөд Намрын эхэн сарын шинийн 6, 7, 8-нд буюу наймдугаар сарын 24, 25, 26-нд Вантай Манла хурж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top