ХУД: Ахмадын сувилал IV улиралд ашиглалтад орно

2020 оны 09 сарын 10

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жаргалантын аман дахь Ахмадын сувилал дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ оны IV улиралд ашиглалтад орохоор барилгын ажил үргэлжилж байна.

Хотын төвөөс холгүйхэн, цэвэр агаартай байгалийн сайханд ахмад настнуудад зориулсан эмчилгээ, сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх тус төв нь хоёр давхар бөгөөд нэг ээлжиндээ 40 гаруй ахмадыг хүлээн авах хүчин чадалтай юм.



Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.60) 2020 оны 09 сарын 13

Төсвийн хөрөнгөөр бариад хэн нэг нь авдаг жамтай.Хот тойрсон сувиллуудын эзэн Н.Энхболд бэлтгэгдсэн ч байж мэднэ.

1  |  0
Top