Улсын их баяр наадамд зодоглож, тавын даваанаас хойш барилдсан 32 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу есдүгээр сарын 8-нд БНСУ-аас иржээ.
Уг шинжилгээгээр нэр бүхий гурван бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл байгаа ба өнөөдөр /2020.09.10/ шинжилгээний хариуг бөхчүүдэд танилцуулсан байна.
Зарим эх сурвалжийн "Энэ жил шинээр цол хүртсэн бөхчүүдээс допинг илэрсэн" гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос ирэх долоо хоногт шинжилгээний хариуг албан ёсоор олон нийтэд мэдээлэх юм байна.
Бөхчүүдээс допинг илэрсэн гэх мэдээлэл гарсантай холбоотойгоор энэ жилийн түрүү бөх, Увс аймгийн харьяат, "Увс нуур" дэвжээний бөх, аварга П.Бүрэнтөгс албан ёсны хуудсаар дамжуулан өөрийгөө сэргээшийн төрлийн зүйл хэрэглээгүй хэмээн мэдэгдлээ.
Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзүүр бөх Н.Батсуурь, Б.Пүрэвсайхан нарын допингийн шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэдээлэл гараад байгаа ч тэдний зүгээс одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Сэтгэгдэл ( 2 )
За ийм л байгаа юм даа. Монгол бөх бол ерөөсөө л допинг, ард иргэдийг энэ хэдэн допингчин бөхчингүүд үнэхээр доромжилж бна даа. Наадмаар бөх барилдуулахыг хориглох цаг хугацаа нь болжээ. Тэгээд бас бөөн хэрүүл, маргаан ёстой хэрэг алгаа.
зарлаач тэгээд, юу хүлээгээд байгаа юм, авилгаа хүлээгээд байгаа юм уу