Допингийн эсрэг үндэсний төвөөс есдүгээр сарын 8-нд энэ жилийн баярын наадамд шөвгөрсөн 16 бөхийн допингийн шинжилгээний хариуг Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаараа мэдээлсэн билээ.
Допингийн шинжилгээний дүнг одоогоор албан ёсоор олон нийтэд зарлаагүй байгаа. Харин зарим хэвлэлд улсын баяр наадамд үзүүрлэсэн Н.Батсуурь нараас допинг илэрсэн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан аварга Н.Батсуурь байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Допингийн хариуг өөрийн биеэр зарлая гэж бодлоо. 2020 оны есдүгээр сарын 10-нд би допингийн шинжилгээний хариуг хүлээж авсан. Таны биеэс эмийн бодис илэрсэн гэж хариу ирсэн. Хариугаа аваад гурав хоногийн хугацаанд надаас илэрсэн "Предизин" гэж эмийг судаллаа. (Олон улсын нэршил нь Триметазидина Дигидрохлорид) Зүрхний эм юм байна. Аптект 400 төгрөгөөр худалддаг. Энэ эмийг би зориудаар уугаагүй. Гаднаас миний биед орж ирсэн гэж үзэж байгаа. Гэхдээ энэ нь миний буруу. Тиймээс би шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна. Лабораторийн шинжилгээтэй маргах зүйл надад байхгүй. Би хариуцлага үүрэхэд бэлэн. Монгол төрийнхөө баяр наадмыг үзсэн, наадамчин олон, ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйж байна" гэв.
Цааш нь мөн "Би гадаад, дотоодын тэмцээн, баяр наадам гээд 10 гаруй удаа допингийн шинжилгээ өгч байсан. Энэ удаа надаас допингийн төрлийн бодис илэрлээ гэхэд нь гайхаж хүлээж авсан. Шинжилгээнээс эмийн тун бага хэмжээгээр илэрсэн ч WADA-гийн допингийн шинжилгээнд хориглосон эмийн жагсаалтад ордог юм байна. Би маш их харамсаж байна. Өдий зэрэгт хүрэхдээ үнэнчээр, өөрийн хүч, хөдөлмөрөөрөө барилдаж ирсэн. Миний шинжилгээнээс илэрсэн "Предизин" эм Монголд хэрэглэх бүртгэлтэй эмийн жагсаалтад бүртгэгдсэн, Польш улсад үйлдвэрлэсэн, жоргүй зарагддаг эм. Миний хувьд энэ эмийг уух ямар ч үндэс байхгүй учраас идэж, уусан зүйлд минь найруулж өгсөн гэж хардаж байгаа. Залуучууддаа, бөхчүүддээ хандаж хэлэхэд ууж, идэхдээ маш болгоомжтой байж, хоол хүнсэндээ анхааралтай хандахгүй бол цөвүүн цаг иржээ. Миний хувьд энэ эмийг худалдан авах, эсвэл уух шаардлага үүсээгүй бөгөөд өөрийн хайнга, анхаарал болгоомжгүй байдлын улмаас алдаа гаргалаа" гэсэн тайлбар өглөө.
Аварга Н.Батсуурь Таны зүрх өвдөж байсан уу? гэсэн асуултад "Би зүрхний ямар нэгэн өвчингүй" гэж хариулаад, Б сорьцын шинжилгээ өгөхгүй байхаар шийдсэнээ хэлэв.
Сэтгэгдэл ( 29 )
Barildah erhiig n has .Mongol buhiig iim yinuudaas tseverle.Oyunboldtoigoo hamt baidag gazarluugaa yav.
Hehe televizeer sumo enee teree eldev tum shagaigaad busdaas ih yum surch de. Zaaval tegj bogdoos adis avah gej baigaa aytai bohiij daldaganahaa boliochee. Zugeer l heleed l boloo shu de. Hagas dutuu bolovsrol ahuin humuujiltei hachin dagvadorj ene terees bolood tenegteed neeh bohiidog bolchihson yumu haashaa yum.
Horlooch nar huuhdiig horlochihloo, gehdee yaahav daviad hed2 turuulj horiin tailah heregtei
Mash zov uildel hiilee
8 jil shoron bizdee
Sain yum shig uhaantai ch yum shig uhaaraad ch baigaa yum shig mortoloo mundag zalitai yumaa. Tiimee unen sagsauu zaluu , T/v-r garhaaraa ih nomhon zoolon met yum . Ih oivorgon l er baina lee.
Shudarga bn..Tand amjilt husie.iim tamirchid olon baigaasai.
Manai avarga saixan xyn shy. Buxchyyd ylger avax xeregtei
Сайн байна аврага аа.
Эр хун байна сайн жишиг тогтоолоо
Муухай сагсуу гэж боддог байсан буруу боджээ ёс суртахуун ичих нүүр , эр хүний жудагтай хүн байна шүү эрхийг нь битгий хасаарай. Оюунболд шиг ард түмнээ даапаалаад байхгүй сайн байна.
HORLOSON L BAINADAA BUHCHUUD MUUHAI BOLJEE YALT VGVI HORLOSON BNADAA MUUHAI NOWSHNUUD BE ENE BUHCHUUD HVN BISH BOLJDEE HAIRAN AWRAGA MINI
ER HVN BOLJ BNA
Допинг хэрэглээд нутгаасаа аварга төрүүллээ
Batsuuri aweagiim heldeg ch bas vnen shvv aptikt zarj bgaa emend uvhir ih bna irged yamar medeh bish EMIIN SANCHID MASH DURAARAA EMCHIIN BICHSEN EM BAIHGVI BOL ORLUULAAD ENE IJIL VILCHILGEETEI GEEL UGNU AWAHGBI GEWEL UURLAAL SVID BOLNO EMIIN SANCHID YANZ BVRIIN EM URGEDED SHAHDAGAA BOLIUL TAARNA. Bie ih uwdsun ued hurdan awaal uuhaas uur arga bdggvi shvv. Arai ch Batsuuri\nawraga judaggvi zagnah hvn bish baihaa
За даа, аль ч тохиолдолд бөх үзнэ гэдэг цаг заваа дэмий гарзадсан хэрэг болох нь. Харин энэ далимд хэлэхэд үндэсний бөхийг спорт биш шоу, зан үйлийн шинжтэй ёслол болгон зарлавал яадым бэ дээ? Ийм спорт гэж юу байхав дээ.
БОЛЖ БАЙНА .
hoolond nairuulsn gdg vgiig awarga amnasa unagaagv shv minii bied gadnas orjee l gj helsn
бас л хоншоор шүү дээ. зөв
бас л хоншоор шүү дээ. зөв
xagas galzuu bolgodog gesen vgvv ter ym ni tegeed
Зөв бодолтой бөх байна. Бөхчүүд нэгнийгээ хорложээ. Начны найраа гэдэг байсан. Одоо бүр эмээр хорлодог болжээ\n
Эр хүн
uuchlal guyna gedeg ch khereglekhee medej baysan bayna .
ha ha , ulgert chi itgene gej bodoo yu, zygeer l uuchlaarai geech
Эр хүн ийм л байх хэрэгтэй буруу зүйл хийсэн бол хүлээгээд шудрагаар уучлал хүсэж хариуцлага хүлээнэ гэдэг чинь бусдад үлгэрлэж буй сайн хэрэг
Хайран аварга\n
ene chini harin ovoo shudarga zaluu baina ,buruugaa huleene gedeg er hunii chanar shu !
Зөв. Эр хүн