Энэ жилийн Үндэсний их баяр наадамд шөвгөрч, допингийн шинжилгээ өгсөн 16 бөхийн гурваас нь хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл ил болсон. Хэдийгээр шинжилгээний дүнг албан ёсоор зарлаагүй байгаа ч нэр дурдагдсан бөхчүүд эхнээсээ шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч буйгаа өөрсдөө мэдэгдээд байна.
Тухайлбал, Н.Батсуурь аварга өчигдөр (2020.09.14) мэдээлэл хийж, өөрийнх нь шинжилгээний хариу эерэг гарсныг хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан. Гэхдээ тэрбээр "Предизин" гэх зүрхний эмийг зориудаар уугаагүй. Гаднаас миний биед орж ирсэн гэж үзэж байгаа. Энэ эмийг уух ямар ч үндэс байхгүй учраас идэж, уусан зүйлд минь найруулж өгсөн гэж хардаж байгаа гэдгээ онцолсон.
Тэгвэл түүний мэдэгдлийн араас Улсын арслан Р.Пүрэвдагва мөн л шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч, хүлцэл эрлээ.
Тодруулбал, арслан Р.Пүрэвдагва Paparatsi.mn сайтад тайлбар өгч, “Бөх сонирхогчид намайг мэдэх байх. Би Аймгийн арслан цолтойгоосоо хөлний бэртлээ эмчлүүлж, өдий хүртэл бэлтгэлээ таслалгүй хийж ирсэн. Сүүлийн 2-3 жилд хөлний бэртэл сэдэрсэн. Барилдаж байгаа хүн үүнийгээ нуух, хаах зүйл байсан. Энэ хавар маш их эмчилгээ хийсэн. Үүнээс болсон юм шиг байна. 100 жилийн ой болох гэж байгаа энэ торгон агшинд зуунд нэрээ мөнхлөх боломжийг алдаж байгаадаа сэтгэл дундуур байна. Би санаатай хэрэглэх хүн биш. Ер нь залуучууд, бөхчүүд минь хайнга, болгоомжгүй байдлаас болж ийм асуудалд холбогдож байна. Бөхчүүд рүү хандсан допингийн талаарх нарийн мэдээлэл үнэхээр дутмаг байдаг. Бид дур сонирхлоороо л барилдаж байгаа. Бидэнд хандсан сургалт, семинар алга. Улсын өндөр цолтой би ингээд алдчихсан байхад бусад залуучууд допингийн талаар ямар мэдээлэлтэй байгаа нь тодорхой. Бөхөд хайртай монгол түмэн минь уучлаарай. Хүлцэл өчье” гэлээ.
Сэтгэгдэл ( 8 )
Батсуурь хүн хоолонд нь хийсэн байх маягийн юм ярина лээ. Энэ хэдэн бөх бик биенээ ингээд хорлоод байдаг юм бол боливол таарна энэ бөх гэдэг юмыг.
sdanuudiin barildah erhiig n hasval taarna.Ard tumnii hair daaj amidarmaar yum.
Oyunbold maan tsagaadsan uu?.puu pai geed bsan humuus uursduu.biy biydee ataarhaad huneer hoolond n nuutsaar hiilgechdeg ch yum biluu.
Batsuuri, Oyunbold,Purevdagva nariin erhiig 3 jileer has.
Энэ бөхчүүд бичиш үсэгт ёр нь маруухан тэгээд л алдлаа гээл байна даа
дадаа бусдаас бурууг хайна өчнөөн мөнгөтэй юм байж өөрөө уншаад ойлгодоггүй юм бол мэддэг хүнд нь жоохон мөнгө өгөөд мэдчиж болно
Хэдэн жилийн өмнө бөхийн өргөөнд сургалт хийхэд 3 бөх ирсэн гэдэг
2 мундаг залуу.