Стивен Сигал Байгаль нуурыг хамгаална

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 11

 

Холливудын жүжигчин, найруулагч Стивен Сигал ОХУ-ын “Үнэний төлөө” намын “Оросын экологи” төслийг удирдахаар болжээ. Тэрбээр Байгаль нуурыг хамгаалах зорилгоор ОХУ-ын Эрүүгийн хуульд нуурыг бохирдуулсны төлөө эрүүгийн хариуцлага хүлээх тухай нэмэлт оруулахын төлөө хүчин чармайлт гаргана гэж мэдэгджээ. Байгаль нуур нь зөвхөн Оросын төдийгүй дэлхийн цэвэр усны нөөц гэж Сигал онцолсон байна. Тэрбээр Байгаль далайн бохирдлын асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон киногоор дамжуулан бүх нийтийн анхаарлын татах ёстой гэж үзэж байна. Сигал кино нь ард иргэдийн бага наснаас нь хүмүүжүүлдэг чухал урлаг юм гээд цар тахлын үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Байгаль нуурын бүс нутагт төдийгүй дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлын энэ асуудалд хандуулах зорьж байна гэж онцолжээ. Байгаль нуурыг бохирдуулсны төлөө хүлээх эрүүгийн хариуцлагыг чангатгах хэрэгтэй гэж тэрбээр мөн мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(64.119.17.244) 2020 оны 09 сарын 11

Bi buriad shde l gesen bhdaa

0  |  0
nemo(99.57.27.106) 2020 оны 09 сарын 12

ene neg haanhana medegdehgui nohor bna zugeerchgui manai neg yanhaniig daguulchihsan

1  |  0
Top