ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж, жүжигчин Стивен Сигалыг “Найрамдал” одонгоор шагнажээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны тусгай төлөөлөгч Стивен Сигалын олон улсын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг ийн үнэлсэн байна.
Стивен Сигал нь 1952 онд төржээ. Тэрбээр 1980-1990-ээд онд тулаантай кинонд бүтээсэн дүрүүдээрээ алдарт хүрчээ. Сигал нь айкидо, каратэ зэрэг хэд хэдэн төрлийн тулааны урлагийг эзэмшсэн. 2016 онд Стивен Сигал ОХУ-ын иргэншилтэй болж, Владимир Путинээс Оросын иргэний үнэмлэх гардан авч байв.
Сэтгэгдэл ( 0 )