Буриад бүсгүй Стэнфордын их сургуулиас 100 мянган долларын шагнал хүртжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

Буриадын “Земля снежного барса” хэмээх уугуул иргэдийн соёлын төвийн захирал Мария Ажунова Стэнфордын их сургуулийн экологийн дээд шагнал “Bright Award 2020” хүртжээ. Шагналыг 100 мянган ам.доллар дагалдсан байна.

Мария Ажуновагийн Буриадын соёл уламжлалыг хадгалан үлдэх, устах дөхөөд байгаа ирвэс хамгаалах талаар хийсэн ажил нь ийнхүү үнэлэгджээ. Ялангуяа залуучуудад буриад хэл, ёс заншил заах төслүүд нь тун их амжилт олсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top