Далай лам өнөөдөр цахимаар ном айлдана

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр Богд Зонховын "Татах хийгээд магад утгын сайтар номлолын шим", мөн ловон Чандракиртигийн "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.

Айлдвар энэ сарын 2-4-нд Энэтхэгийн цагаар 09:00-10:00 (Монголын цагаар 11:30-12:30) хооронд явагдах ба дараа нь 30 минутын хугацаанд сүсэгтнүүдийн сонирхсон асуултанд хариулна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын албан ёсны цахим хуудас https://mn.dalailama.com/live болон фейсбүүкийн https://www.facebook.com/Dalai... хуудсаар шууд дамжуулалтыг хүлээн авч үзнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top