АТМ-ээс НОМ авдаг боллоо | САЙХАН МЭДЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

Ном уншсанаар хүн сэтгэлийн дарамтаасаа хөндийрч холдох боломжтой. Уншиж буй номондоо орж, өнгөрсөн баларсныг мартаж, номонд сэтгэлээ эзэмдүүлж, шинэ сэргэг бодлууд цоо шинэ мэдрэмжийг өгдөг. Тиймээс номтой нөхөрлөсөн хэн ч бай оюуны их таашаалыг хүртдэг билээ. Өнөөдөр Монгол төдийгүй дэлхийд бүхий л зүйлс цахимжиж, техник технологийн өндөр хөгжилд хүрлээ. Үүнтэй эн зэрэгцэн оюунд тань төө нэмэр оруулахаар ном худалддаг автомашиныг нэвтрүүлжээ. Өөрөөр хэлбэл номын АТМ буюу автомат машин юм.

Дэлгүүрт үйлчлүүлснээс 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авалт хийх боломжтой

Номын АТМ нь хотын хамгийн их хүмүүс бужигнадаг худалдааны төв, захуудад байрладаг. Тухайлбал, “Драгон” төв, “Соло” молл, “Тэнгэр” плаза, “Гэгээнтэн” кино театр гэсэн дөрвөн газар ажиллаж байгаа юм. Худалдан авалт хийхэд хялбар ойлгомжтой бөгөөд олон төрлийн номон дундаас уншихыг хүссэн номоо сонгож, сонгосон номынхоо кодыг оруулаад “Enter” товч дарахад хангалттай. Ингээд картаа уншуулж, төлбөр төлөгдснөөр ном доошоо унах хялбар үйлдлийн системтэй ба цаг ч хэмнэх ажээ. Үүнээс гадна дэлгүүрт үйлчлүүлснээс 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авалт хийх боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой.

Хүн ном унших явцдаа аливааг бодож эргэцүүлэхээс гадна, уншсан хэсгээ эргэж харж, бусадтай санаа бодлоо солилцдог

Хүн ном унших явцдаа аливааг бодож эргэцүүлэхээс гадна, уншсан хэсгээ эргэж харж, бусадтай санаа бодлоо солилцдог. Хүн киноны баатруудыг дуурайдаг бол харин номын баатруудыг төсөөлөн боддог. Цаг хагас үргэлжлэх кино хүнийг өөрчилж чаддаггүй учир номтой нөхөрлөж олон цагийг түүнд зориулснаар аливааг эрэгцүүлэх боломжийг хүнд олгодог байна. Иймд ном унших нь танд өөрийгөө таних олон боломжийг нээж өгөх ач холбогдолтой билээ.

Уншигчдад зориулан олон төрөл жанрын номыг АТМ-д байршуулжээ. Үүнд "Өчигдөр уулзъя", "Үзэхийн хязгаар", "IELTS 600", "Зоримог эмэгтэй", "Тархины блок", "Долларын үнэ цэн" зэрэг Монгол, гадаадын чадварлаг зохиолчдын номыг хослуулан өржээ. 25 эгнээ ном тус бүрийн нөөц нь 10 ширхэг аж. 

Ийнхүү их хотын завгүй иргэдэдээ зориулж хүссэн номынхоо ертөнцөөр аялах боломжийг улам ойртуулжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top