Нийслэлийн авто тээврийн найман товчоонд НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд 24 цагийн туршид хөдөө орон нутгаас түүхий нүүрс нийслэл рүү оруулахгүй байх чиг үүрэгтэйгээр хяналт шалгалт хийж байна.
Шалгалтын явцад авто тээврийн шалган нэвтрүүлэх Хонхор, Эмээлт товчоогоор 2020 оны аравдугаар сарын 05-12-ны өдрүүдэд дөрвөн удаагийн үйлдлээр 39.9 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүллээ. Хураасан түүхий нүүрсийг "Амгалан" дулааны станцид хүлээлгэн өгч, зөрчил гаргасан дөрвөн иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулжээ.
Эх сурвалж: НМХГ
Сэтгэгдэл ( 0 )