“Гоонь эрчүүдийн хуушуур”-ын үйл ажиллагааг зогсоожээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

Иргэний ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу “Гоонь эрчүүдийн хуушуур” нэрийн хоол үйлдвэрлэлийн газарт холбогдох улсын байцаагчид хяналт шалгалт хийжээ. 

Шалгалтаар тухайн хоолны газар нь үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө эрх бүхий байгуулагуудад мэдэгдээгүй үйлчилгээ эрхлэсэн зөрчилд зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан байна. 

Тухайн хоолны газрын түрээслэж буй ажлын байр нь үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй байсан тул үйл ажиллагааг зогсоожээ.

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.112.133) 2020 оны 10 сарын 19

Үйл ажиллагааг нь зогсоогоод яахав дээ.Аав нар мундаг л байна ш дээ. Архи ууж суухаар ажил хийгээд... Дэмжих хэрэгтэй шүү, Харин өөрсдөө бүү шантар, хүчтэй байгаарай. Дутуу юмнуудаа сайжруулаад бүр мундаг болоорой. Сүлжээ салбартай болоорой. Тэгэхийн тулд шаргуу, стандарттай, цэвэрч, тооцоотой байгаарай. Амжилт хүсье

1  |  0
Зочин(103.26.193.32) 2020 оны 10 сарын 19

Хууль дүрмээ дагах хэрэгтэй. Хүмүүсийн ходоод руу хоол өгөх гэж байгаа бол ариун цэвэр, шинжилгээ, ариутгал, халдваргүйтэл, агааржуулалт, хоолны урсгал гээд бүх юмаа ном ёсоор нь хийх хэрэгтэй. Энэ доор бичсэн хүмүүс хүн ажил хийх гэж байхад ингэлээ гэдэг бол үнэхээр буруу ярьж байна шүү та нар. Ажил хийж мөнгө олох гэж байгаа бол хуулиа барь, хүн хооллох гэж байгаа бол эрүүл мэндийг нь бодох хэрэгтэй. Энэ олон хуушуурны газруудын хуушуур хайрагч нар наад зах нь эрүүл мэндийн шинжилгээ хийлгэж байгаа эсэхийг шалгаж, гал тогооны ариун цэврийг нь үзэх хэрэгэтй.

2  |  0
Зочин(66.181.191.63) 2020 оны 10 сарын 14

Ажилгүй, арчаагүй гэнэ. Тэгээд хөдөлмөрлөж эхлэхээр нь ийм юм болохгүй тийм ч юм болохгүй гээд залуусыгаа битгий шантраалдаа.

3  |  0
Иргэн(192.82.68.90) 2020 оны 10 сарын 15

Монголчууд ийм л арчаагүй амьдрах гэж л яваа багаас нь эхэлж яваа хүмүүсийгээ ингэхээ болимоор юм.

6  |  0
Иргэн(192.82.68.90) 2020 оны 10 сарын 15

Зүгээр ариун цагаан хөдөлмөрөөрөө явж байгаа хүмүүсийг ингэж нухжин дардагаа болимоор юм аа тэр хууль бус аргаар баяжиж хөлжиж байгаа новшнуудтай хатуу тэмцээ ч малнуудаа

7  |  0
Зочин(103.229.123.32) 2020 оны 10 сарын 15

Торгох шийтгэл оногдуулаал тэгээд үйл ажиллагааг зогсоолгүй холбогдох бичиг баримтын бүрдүүлэх зааварчилгааг нь өгөөд заасан хугацаанд бүрүүлэх даалгавар өгчүүл болоош дээ. Хааж үйл ажиүлагаагнь зогсоож болохгүй шдээ

5  |  0
Top