Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Б.Отгонцэцэгтэй ярилцлаа.
-Юуны түрүүнд Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Бямбаагийн Отгонцэцэг гэдэг. Буянт-Ухаа боомт дахь ХМХА-ны даргаар ажилладаг. Малын их эмч мэргэжилтэй. Төрийн албанд 26 дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын системдээ буюу Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд 17 жил байцаагч, ахлах байцаагч, албаны даргаар өнөөг хүртэл ажиллаж байна.
-Хилийн мэргэжлийн хяналт нь бусад хяналт шалгалтаас юугаараа ялгаатай вэ?
-Хил гэдэг бол аливаа улсын онцгой объект байдаг. Тэр ч утгаараа хилийн мэргэжлийн хяналт нь улс орны үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад чухал үүргийг гүйцэтгэж байдаг алба. Агаарын хил гэдэг бол цаг минутаар хэмжигдэж ажилладаг онцгой салбар л даа.
-Дэлхий даяар тархаад байгаа Ковид -19 цар тахлын энэ хэцүү үед та бүхэн хамгийн эрсдэлтэй цэг дээр ажиллаж, улс орондоо энэхүү халдварыг тараахгүй байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Та энэ талаар дэлгэрэнгүй яриад өгөхгүй юу?
-Тийм ээ. Манай ХМХА нь энэ эрсдэлтэй хамгийн түрүүнд нүүр тулж ажилладаг. Одоогийн байдлаар иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, өвчний сэжигтэй зорчигчийг илрүүлэх, шилжүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Нислэгт эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч нар явж, нислэгийн турш тандалт хийдэг. Онгоц Улаанбаатарт буухад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу улаан, шар, ногоон бүс татагдан, талбайд эрүүл ахуйч эмч мэргэжилтэй 10-12 улсын байцаагч, ариутгагч ажилладаг. Нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндийн байдалд тандалт хийж, ангилан ялгаж ХӨСҮТ-д /өвчний сэжигтэй болон шинж тэмдэгтэй/, Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт /эрүүл мэндийн шалтгаантай / болон ажиглалт, тусгаарлалтын байр руу хуваарилах үйл ажиллагааг зохион байгуулдаг.
-Анх энэ цар тахал эхэлж байх үед танай байгууллага хэр бэлтгэлтэй байсан бэ?
-Бид Монгол Улсын агаарын хил дээр хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэх үед авч хэрэгжүүлэх бэлэн байдлын төлөвлөгөөтэй ажилладаг. Мөн ДЭМБ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн багтай хамтран ажиллаж, бүрэн хэмжээний дасгал сургуулилтыг жилд 1 удаа, ширээний дасгал сургуулилтыг жилд 2 удаа зохион байгуулж бэлэн байдлаа тогтмол хангадаг. Дашрамд хэлэхэд Монгол Улс Олон улсын агаарын тээврийн байгууллага /IKAO/-д 1989 онд гишүүнээр элссэн. Тиймээс IKAO байгууллагын шаардлагын дагуу аливаа ОУНБ нь нэлээд хэдэн төрлийн аюул эрсдэлийг тооцоолсон бэлэн байдлын төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай байдаг. Эдгээрийн нэг чухал нь “Хүний эрүүл мэндийн асуудалтай холбоотой үүссэн онцгой байдал” буюу бидний нэрлэж заншсанаар КОД-9 бэлэн байдлын төлөвлөгөө юм.
-Онгоцонд ажиллахад хир хүндрэл гардаг вэ. Зорчигчийн харилцаа хандлага ямар байна?
-Томилолтоор ажилласан улсын байцаагч онгоц газардахад бүх мэдээллийг өгч, илтгэх хуудас бичдэг. Ер нь бол монголчууд маань их л бухимдалтай байх шиг байна. Эрүүл мэнд, амь насаа хамгаалах талын мэдлэг сул, тэсвэр тэвчээр муутай, омголон зан гаргах тохиолдол гарч байсныг дурдах ёстой болов уу.
-Халдвар эрсдэлээс хамгаалах, эмнэлгийн хэрэгслийн нөөц бололцоо хангамж хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Нислэгийн явцад болон халдвар хамгааллын бүсүүдэд ажиллаж байгаа улсын байцаагчид нэг удаагийн хамгаалах бүрэн хувцастай ажилладаг. Одоогийн байдлаар МХЕГ-аас хангалтыг өгч байгаа хэдий ч энэхүү цар тахал цаашдаа хэр удаан үргэлжлэхийг бид хэлж мэдэхгүй байна. Үүнтэй холбоотойгоор хамгаалах хувцас, хэрэгслийн хангалтанд хүндрэл гарах хандлага байгаа.
-Энэ хүнд хэцүү үед хил дээр ажиллаж байгаа байцаагч, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг онцгой анхаарч байгаа болов уу?
- Улсын онцгой комиссоос нэг удаагийн мөнгөн тусламж өгсөн. Төр засгаас төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах хөтөлбөрийн хүрээнд 17 улсын байцаагч хамрагдсан. Мэдээж хяналтын 7 чиглэлийн 95 улсын байцаагч, 8 ариутгагч, 20 гаруй захиргааны ажилтан, албан хаагчидтай манай байгууллагын хувьд цөөхөн л тоо.
Албаны даргын хувьд санхүүгийн боломж олгодог бол хүнд хэцүү, эрсдэлтэй нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэж яваа байцаагч нартаа илүү цагийн мөнгө олгомоор л байх юм.
-Та түрүүн тусгай үүргийн нислэгт байцаагч нар явдаг талаар ярьсан. Удаан цагаар битүү хувцастай ажил үүргээ гүйцэтгэдэг талаар тодруулахгүй юу?
-Тийм ээ. Манай эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар маань тусгай үүргийн нислэгт зорчигчийн эрүүл мэндийн тандалт хийж явахдаа олон цагаар битүү хувцастай, агаарын өндөр даралтад ажил үүргээ гүйцэтгэдэг. Жишээ нь: Сиатл-Улаанбаатарын чиглэлд 11, Сидней-Улаанбаатар чиглэлд 13, Франкфурт-Улаанбаатар 8.4 гэх мэт, ер нь хамгийн ойрын нислэг Сөүл-Улаанбаатар чиглэлд 3.5 цаг нисэж ирнэ шүү дээ. Энэ хугацаанд балга ус ч уухгүй, ариун цэврийн өрөөнд ч орохгүйгээр явж ирдэг.
-Сонирхолтой яриа өрнүүлсэн Танд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүгдэд бас ажлын амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 22 )
Мэргэжлийн хяналтынхан сайн ажиллаж байгаа. Доороосоо дээшээгээ шат ахисан бүх түвшинд ажлаа мэддэг хүн. Кранаар татуулж юу ч мэддэггүй даргын суудалд суугаагүй болохоор олон жил цуг ажилласан хамт олон нь хүндэлж харьцдаг зарчимч дарга шүү. Битүү хувцас өмсөж ариутгалын бодисны дэгдэмхий хурц үнэрт ажилладаг ариутгагч нараараа бахархая аа
Яг тэргүүн эгнээнд явж байгаа хүмүүс бол МИАТ-н үйлчлэгч нар, тэгээд МХЕГ-н ХМХА-ны байцаагч нар шүү. Гэхдээ тэд маань хэцүү, нойр хоолгүй гэж дуу гаргаагүй 10 сар явцгааж байна даа. Монголын онгоцонд орж ирэхээрээ уур хилэн нь бадардаг монгол зорчигчдынхоо авирыг 10 сар юу ч хэлэлгүй тэвчлээ.
Сайн дарга зарчимч амжилт хүсье
Estoi Mundag zarchimch hvndee. Baharhamaar olondoo ihch zviliig zaah zuvluj surgaj bna. Mongol ulsand iim hvn hovor ...muulj bga hvmvvsd duridaj helhed ataarhalaa boli guisan guiltiign nytsaaj tusalaagvin tuluu bvv muul hudalch hvn bish shvv .. ilvv uuriinhuuruu daichin shudaraga hvn
Намайг бгаа энэ өвчин онгоцоор дамжихгүй гэж ажилдаа зорилт тавин ажилласан хүн шүү. Таний хүчин чармайлтаар нисэхийн хүрээний ажилчид бид өдийг хүртэл халдварт өртөөгүй. Мөн 2020 оны 1 сараас эхэлж бүгд маскыг тогтмол зүүж, халдвар хамгаалалыг ягштал мөрдсөн. Би энэ хүнийг анхны ИНЕГазарт з.б хуралд хараад л биширсэн. Бүгд энэ хүний үг зорилгыг нэгэн дуугаар зөвшөөрч нэгдэн ажилсан юм шүү. Таньд баярлалаа. Чангахан хүн ийм үед хэрэгтэй бна. Зангидсан даа.
Жинхэнэ олон жилийн туршлагатай, ажилаа маш сайн мэддэг, өндөр шаардлага ажилчиддаа тавьж ажилдаг хүн дээ. Энэ цар тахал дөнгөж гарч эхлэх үеэс 2020 оны 1 сараас ямар ч бсан Монгол улсад гаднаас зөөвөрлөгдсөн өвчтөнүүдийг тээвэрлэх явцад болон дотоодын бүх нислэгүүдэд ХМХА болон НИСЭХ БАЙГУУЛЛАГЫН ТҮҮНИЙ ХҮРЭЭНИЙ БҮХ АЖИЛЧИДДАА хавьталд оруулахгүй хамгаалж чадсан хүн дээ. Ямар ч бсан эхнээс нь аваад өдийг хүртэл зөв зохион байгуулж, бүх байгууллагуудынхаа хангалт, сургалт, өдөр тутамын ү.а энэ өвчлөлийн үед агаарын хилээр онгоцоор халдвар тархах бүх нөхцөлийг хаасан хүн.
нүүрэн дээр нь ирээд хэлж чаддаггүй дэлгэцний цаанаас олон юм ярисан атаархуу юмнууд . та нар яаж хичээгэд энэ хүний зэрэгт хүрж чадахгүй л дээ . \n
Та нар ингэж хүнийг элдэвлэж байхаар өөрсдийгөө хичээж амьдар. Отгонцэцэг даргын хувьд салбартаа 17 жил ажиллаж байгаа жинхэнэ удирдагч хүн энэ хүнээс жинхэнэ хамт олноо гэсэн сэтгэл шингэсэн тийм сайхан энерги мэдрэгддэг
САЙН талаасаа муу нь их авгай хамгийн гол нь ХУДАЛЧ
Уих ын гишүүн Учралын тавьсан хүн ,Учрал гишүүн й хадам ээжийн төрсөн дүү нь
Муу хэлүүлдэггүй дарга гэж Монголд байдаг юм уу. Нүүрийг нь харахаар гөлөгнөөд сүү долоосон гөлөг шиг байдаг нөхөд ичээсэй. Харин ч захиргааны ажилчид цэл залуухан гэхэд мундаг чадварлаг. Байцаагч нэртэй салгалаад яваад байгаа зарим хүмүүсийн дэргэд төлөвшсөн сайхан соёлтой сэтгэлтэй залуус байдаг юм. Юм заагаад өгөхөд хурдтай, авхаалжтай сурдаг.
Манай алба үнэхээр дажгүй байгаа шүү дээ. Урьд нь ямар ийм байсан ч биш дээ. Хүнээ нэгдүгээрт тавьдаг дарга хүн өөр юм билээ. Муу хэлүүлэхгүй дарга гэж Монголд байхгүй шүү дээ. Захиргааныханы хувьд харин ч хэнээс ч дутахгүй чадварлаг сэтгэлтэй хөөрхөн залуучууд байгаа шүү. Юм заагаад өгөхөөр мундаг сурдаг, соёлтой, харьцаа сайтай. За тэгээд ер нь сайхан хамт олон шүү. Бүгдээрээ эвтэй байцгаана шүү.\n
Сөрөг юм бичиж бга хүн яг хажууд нь нь бга хүн дээ. Бүгд мэднэ. Ажиллагсдаа яаж харж үзэж дэмждэг вэ гэдгийг захын хүнээс асуухад л хэлнэ шүү. Энэ хүн үнэхээр мундаг удирдагч
Агаарт хил байхгүй хил гээд байгаа нь нисэх буудлууд. Юу донгосоод байгаагаа мэддэггүй новшнууд.
Ялангуяа чартер нислэгт явж буй байцаагч нарыг онцгой харж үү зэх естой/ илүү цаг,амралт,бусад урамшуулал/\n\n
хамгийн өндөр эрсдэлтэй нүүр тулж ажиллаж байгаа шүү ажилаа мэддэг чадварлаг даруу бүгдээрээ бат эв нэгдэлтэй маш сайн буянт ухаа хилийн мэргэжлийн алба даа
Онцгой нехцелд ажиллаж буй албан хаагчид, салбарт цалингийн нэмэгдэл, терийн урамшуулал байх естой
Mergeshsen mundag hun shu. Salbariinhan ni medne de. Ajliin amjilt husiy
medrel muutai avgai\nheden chadvargui zahurgaanii ajilchidtai..ATG d ugnuu.
hudalch zevuu avgai\nmungu avch hvn ajild avdag...eniig shalguulj urgudul gargana.
Hiliin nemegdel bolon iluu tsagiin mungig ni nen turuund olgoh heregtei
Тийн ш дээ ядаж илүү цагын мөнгө өгөх хэрэгтэй шүү дээ,