ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Өнөөдөр 2020.10.16. Энэ оны 290 дэх өдөр бөгөөд он дуусахад 76 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 09 минутад мандлаа. 18 цаг 04 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 8 хэм, шөнөдөө -5 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн хүнсний өдөр. Мөн Мэдээгүйжүүлэлтийн эмч нарын өдөр тохиож байна. Арменд өнөөдөр Хэвлэлийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн кино найруулагч Дэвид Цукер, Энэтхэгийн жүжигчин, найруулагч Хема Малини, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Тим Роббинс, Чехийн Ерөнхий сайд асан Иржи Руснок зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1925.10.16: БНМАУ-ын ард иргэд бүх нийтээр цэргийн алба хаах тухай хууль батлагдав.

1949.10.16: БНХАУ-ын ГЯЯ-ны сайд Жоу Эньлай БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын яамны сайд Х.Чойбалсангийн аравдугаар сарын 6-нд илгээсэн захидлыг хүлээн авч, хариу захидал илгээснээр БНМАУ болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоов.

2015.10.16: Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай зарлиг гаргажээ.

Өнөөдөр үс засуулвал эрлэг лугаа учирна гэжээ.

Энэ өдөр бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бар, туулай жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хулгай дээрмийг номхотгох, мал адгуус номхруулах, лус тахих, дархны үйлд сайн. Харин гүүр тавих, цөөрөм байгуулах, газар ухахад тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top