МАН: Сонгуулийн хууль зөрчсөн үйлдлүүдийг хуулийн байгууллагад өглөө

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Нийслэлийн Монгол ардын намын хорооноос орон нутгийн сонгуулийн үеэр холбогдох хууль зөрчсөн үйлдлүүдийг баримтаар баталгаажуулан, хуулийн байгууллагад өгсөн тухай мэдээллээ.

Тэдний хэлж байгаагаар дээрх үйлдлүүд нь иргэдийн саналыг худалдаж авах, сонгох эрхэд халдсан тохиолдлууд гэдгийг онцолсон юм.

“Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 13-14-нд шилжих шөнө 18 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч өөрийн сонгуулийн сэтгүүлийн хамт мөнгө тарааж байсан, ухуулагчдын машинд бэлэн мөнгө тараасан тэмдэглэгээ байсныг хуулийн байгууллагад өгөөд байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй М.Тулгат гэх нэр дэвшигч 50 сая төгрөгийг 100 мянгаар нь иргэдэд тарааж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан” гэж Нийслэлийн МАН-ын хорооны Орон нутгийн сонгуулийн штабын хууль эрх зүйн ажлын хэсгийн хуульч н.Амарбат ярилаа.

Нийслэлийн Монгол ардын намын хорооноос иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл ихээр цацагдаж байгаа тул баримттай хэргүүдийг мэдээлэх үүднээс мэдэгдэл хийж буйгаа онцолсон юм.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.29) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Top