Бүх цэргийн их хар сүлдийг цагаалах тайлгын ёслол боллоо

2020 оны 10 сарын 17

“Бүх цэргийн Их хар сүлд”- ийг цагаалах тайлгын ёслол “Бүх цэргийн Их хар сүлд”-ний өргөөнд өчигдөр /2020.10.16/ болжээ. Энэхүү тайлгын ёслолд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд оролцсон байна.

Тэнгэр заяат Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаар мөнх тэнгэрээс илгээсэн Цэргийн хар сүлдээ бүх Монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, түг түмэн цэрэг, баатар эрсийнхээ манлайд залж явсны учир түүнийг өдгөө бид уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж, жил бүр цагаалах тайлгыг зохион байгуулдаг уламжлалтай.

Эртнээс үеийн үед дамжин ирсэн энэхүү ёслолыг үйлдсэнээр өдгөө Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон тив, дэлхийд энхийг сахиулах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үйл хэрэг, буян заяаг даатгадаг.

Энэхүү төрийн ёслол нь Төрийн хонжин “Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлга эхэл” хэмээх команд өгснөөр эхэлж, Тайлгын их бага хэнгэрэг, хашхираа их хатан улаан бүрээг эгшиглүүлж, Цэргийн Их хар сүлдний хүндэтгэлийн аялгуу тоглож өрнөдөг. Энэ үед Төрийн хонжины “Бүх цэргийн Их хар сүлдний өчил дууд" гэсэн командаар их сүлдэч Бүх цэргийн Их хар сүлдний өчил дуудсаны дараа тайлгад оролцогчид “Хурай Хурай Хурай” хэмээн гурвантаа уухайлдаг. Үүний дараа ёслолын хүндэт зочид, ахмад настнууд тахилгын шүүсийг хөндөн дээжийг нь сүү, рашааны хамт Бүх Цэргийн Их  Хар сүлдэнд өргөн, хүндэтгэлтэйгээр мөргөнө. Мөн дараа нь Бүх цэргийн Их хар сүлдний хадгийг дэлгэхэд тайлгад оролцогчид адис авч, Их хар сүлдийг нар зөв тойрон хүндэтгэл үзүүлсэнээр “Бүх цэргийн Их хар сүлд”-ний цагаалах тайлгын ёслол өндөрлөдөг уламжлалтай.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(78.54.187.52) 2020 оны 10 сарын 18

Ингэж эртний терийн зан уйлийг хэлбэрдэж байхаар тэр уеийн улс гэрийнхээ телеех унэнч зутгэл, хатан зориг,шуналгуй сэтгэлийг улгэр болгож аваач

2  |  0
STUPD IDEAS FOR STPL(139.5.219.181) 2020 оны 10 сарын 17

SOLIOROLD HYAZGAAR UGUI

1  |  0
Temka(24.19.1.241) 2020 оны 10 сарын 18

Za bolio boli muuu har malnuud bur hiih ajilaa oljdee hehehee.

2  |  0
Top