Орос, Монголын найрамдлын өдрүүд эхэлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 18

Энэ жил 95 жилийнхээ түүхт ойтой золгож буй ОХУ-ын Россотрудничество агентлаг хэдхэн хоногийн дараа Орос-Монголын найрамдлын өдрүүдийг 60 дахь удаагаа нээн тэмдэглэх гэж байна.

Найрамдлын сарын арга хэмжээнүүдийн хүрээнд Дугуй ширээний уулзалтыг Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Монгол- Оросын Найрамдлын нийгэмлэгээс Монголын Энх тайван Найрамдлын байгууллага, ОШУСТөвтэй хамтран зохион байгууллаа. Энэ нь Улаанбаатар хот дахь ОШУСТөвийн дээд байгууллага болох Гадаад хэргийн Яамны харьяа Холбооны гүйцэтгэх засаглалын "Россотрудничество" агентлагийн 95 жилийн ойд зориулсан арга хэмжээ байлаа. Тус байгууллагын эх үүсвэр, үндэс суурь нь тэртээх 1925 онд байгуулагдсан Гадаадтай соёлоор харилцах Бүх холбоотын нийгэмлэг буюу Всесоюзное общество культурной связи с заграницей (ВОКС) юм. ВОКС нь Орос оронд ардын дипломатын эх үндсийг анх тавьсан байгууллага билээ. Түүнээс хойш 22 жилийн дараа буюу 1947 онд БНМАУ-д тэр үеийн Монгол орны боловсрол, соел, шинжлэх ухааны шилдэг сэхээтнүүдийн санаачилгаар өнөөгийн Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн үндэс суурь болсон Зөвлөлт Улстай соёлоор харилцах Монголын нийгэмлэг буюу МОКС байгуулагдсан байдаг. МОКС нь гадаад орнуудтай найрамдал, соёлоор харилцах Монголын ууган байгууллага байсан бөгөөд Монгол Улсад найрамдлын байгууллагууд үүсч хөгжсөн түүх 1947 оноос эхтэй гэж түүхчид үздэг.

ОШУСТ-д зохион байгуулагдсан дугуй ширээний уулзалтыг нээхдээ ННМЭ-ийн Ерөнхийлөгч, МОНН-ийн тэргүүн, Монгол Улсын Баатар, ЗХУ-ын Баатар, Монгол Улсын сансрын нисэгч, хошууч генерал Ж. Гүррагчаа "Ингэж Монгол Улс, ОХУ-ын ардын дипломатын анхны байгууллагууд 1947 оноос өнөөдрийг хүртэл 73 жил манай хоёр орны ард түмнүүдийн найрамдлыг бэхжүүлэх үйлсэд мөр зэрэгцэн хамтран зүтгэж яваа олон жилийн зузаан анд байгууллагууд юм аа. Үүнийг бид бахархах учиртай үнэт зүйл хэмээн үздэг учиртай" гэж онцлон тэмдэглэв.

Дугуй ширээний уулзалтад Оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин-Зөвлөх Краминцев Сергей Анатольевич, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Зөвлөх, Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Базархандаев, ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн дэд захирал Будаева Т.Ч., Зөвлөлт-Монголын Найрамдлын нийгэмлэгийн Төв Захиргааны хариуцлагатай нарийн бичгийн даргын албыг хашиж байсан, Монголын анд нөхдийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагчдын нэг Михайлов Е.Г., Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Соёлын хэлтсийн дарга Д.Намхай, Хэвлэл мэдээлэл, маркетинг, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр, ОШУСТ-ийн ахлах референт-орчуулагч Зимирев В.С. нар оролцлоо.

Харин Монгол талыг төлөөлөн ННМЭ-ийн Ерөнхийлөгч, МОНН-ийн Тэргүүн, Монгол Улс, ЗХУ-ын Баатар, Монгол Улсын сансрын нисэгч, хошууч генерал Ж. Гүррагчаа, БХЯ-ны сайдын зөвлөх Б.Эрдэнэбат, Монгол Улсаас БНУзбекистан Улсад суугаа Өргөмжит консул Рахимов А.Ю., Монголын Энх тайван- Найрамдлын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Ундраа, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар асан Д.Цахилгаан, Д. Идэвхтэн зэрэг албаны олон зочин хүрэлцэн ирж илтгэл тавив.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ашгүй дээ (66.181.161.75) 2020 оны 10 сарын 19

Орос Монголын найрамдал эхлэж хуучиндаа ороосой. \nЯдарч байна шүү.\nХятадын эрхшээлд ч орчих гээд. Хэцүү байнаа

0  |  0
Sharwa1021(66.181.161.56) 2020 оны 10 сарын 18

Разве Монголы интересуются вашими ложными спектакльями срежесираванные велико державными домыслями о fake-дружбе между колонизатором и колонизируюшим как будто!Сплошь лож,fake-овые мероприятия кому нужны? Вам только наверное для заполнения ведомости отсчета в пункте растратной части,оправдания сверхнормативных расходов в бухгалтерии посольства России?

1  |  0
Sh sh(66.181.161.56) 2020 оны 10 сарын 18

Разве Монголы интересуются вашими ложными спектакльями срежесираванные велико державными домыслями о fake-дружбе между колонизатором и колонизируюшим как будто!Сплошь лож,fake-овые мероприятия кому нужны? Вам только наверное для заполнения ведомости отсчета в пункте растратной части,оправдания сверхнормативных расходов в бухгалтерии посольства России?

0  |  0
Sh Sh(66.181.161.56) 2020 оны 10 сарын 18

Разве Монголы интересуются вашими ложными спектакльями срежесираванные велико державными домыслями о fake-дружбе между колонизатором и колонизируюшим как будто!Сплошь лож,fake-овые мероприятия кому нужны? Вам только наверное для заполнения ведомости отсчета в пункте растратной части,оправдания сверхнормативных расходов в бухгалтерии посольства России?

0  |  0
Top