"Гоонь эрчүүдийн хуушуур" ажиллаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 18

Хүнсний IV дэлгүүрийн ойролцоо үйл ажиллагаа явуулж байсан “Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын байцаагчид шалгалт хийж үйл ажиллагааг нь түр зогсоосон. Тэгвэл өнөөдрөөс "Гоонь эрчүүдийн хуушуур" ажиллаж эхэлжээ.

МХЕГ-ын шалгалтаар тус хоолны газар нь үйл ажиллагаагаа явуулахаас өмнө  холбогдох байгууллагад мэдэгдээгүй зөрчил илэрчээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулжээ. Мөн тус цайны газрын түрээсэлж буй ажлын байр нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байсан тул хаах шийдвэр гаргаад байсан юм. Тэгвэл дээрх зөрчил дутагдлаа арилган, хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуу(124.158.69.195) 2020 оны 10 сарын 19

Гоонь эр гэдэг чинь эхнэр хүүхэдгүй эрчүүдийг доромжилсон хэллэг шүү дээ.

0  |  0
Монгол(122.201.31.153) 2020 оны 10 сарын 19

Яамай даа. Амжилт хүсье

0  |  0
Top