Далай лам монголчуудад зориулан, ном айлдана

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 18

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 2020 оны 12-р сарын 3-ны өдөр Монголын залуучуудад "Бурханы шашин ба шинжлэх ухаан" сэдэвт ярилцлага, мөн 12-р сарын 4, 5-ны өдрүүдэд Монголын сүсэгтнүүдэд "Наландын 17 бандида нарын соёрхол", Богд Зонховын "Мөрийн гурван эрхэм" номуудыг тайлбарлан айлдана.

Айлдвар Энэтхэгийн цагаар 09:00-10:00 (Монголын цагаар 11:30-12:30) хооронд явагдах ба дараа нь 30 минутын хугацаанд сүсэгтнүүдийн асуултанд хариулна. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын албан ёсны цахим хуудас https://mn.dalailama.com/live болон фейсбүүкийн https://www.facebook.com/Dalai... хуудсаар шууд дамжуулалтыг хүлээн авч үзнэ үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top