JCI-Эко салбар байгууллагын "Залуу ой" төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжлээ

2020 оны 10 сарын 19

JCI-Эко салбар байгууллагын "Залуу ой" төсөл дөрөв дэхь жилдээ амжилттай хэрэгжлээ.

2020.10.17-ны билэгт сайн өдөр "Жэй Си Ай Эко" салбар байгууллагын залуучууд, Гандантэгчилэн хийдийн харьяа Бадма Ёога дацангын лам хуврагуудын хамт Богд хан уулаа хамгаалах Үндэсний аян "Залуу ой" төслийн ээлжит модоо тарилаа. Монголчуудын хайрлан, шүтэж ирсэн байгалийн үзэсгэлэнт Дархан цаазат Богдхан уул нь дэлхийн сэрүүн бүсийн ой тайга, Төв Азийн хуурай хээр, говь, цөлийн бүсийн торгон зааг дээр оршдог эко системийн өвөрмөц тогтоцтойгоороо онцлогтой.

Эко үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг байгаль орчноо хайрлан, хамгаалах үйл ажиллагаанд уриалан оролцуулж, эерэг өөрчлөлтийг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг Жэй Си Ай Эко салбар байгууллага хоёр дахь жилдээ ”Залуу ой” төслөө амжилттай хэрэгжүүлж байна.

Тодруулбал, Монгол орны ойн тооллогын статистик үзүүлэлтээс дүгнэхэд Богдхан уулын ойн санд экологийн тэнцвэрт байдлыг хадгалах өндөр ач холбогдолтой ой үүсгэгч моддын байгалийнх нь өөрийн сэргэн ургалт нь хангалтгүй гэж дүгнэгджээ. Үүнээс гадна өөр нэгэн бодитой сүүлийн үеийн тоон мэдээлэл дурдахад, Богдхан уулын нийт 22129 га ойн талбайгаас 3 га газарт нь залуу шинэсэн ой, 17 га талбайд нь гацууран ой ургадаг бол залуу хуш модон ой огт тоологдоогүй нь ноцтой байгааг илтгэж байна.

Иймд Жэй Си Ай Эко салбар байгууллагын залуучууд Богдхан уулынхаа залуу ойг нэмэгдүүлэх болон дэлхийн экосистемийн үнэт өв, сэрүүн бүсийн ойн төгсгөл хэсгийн экологийн тэнцвэрт байдлыг хангах, нөхөн сэргээх үндсэн зорилгоор “Залуу ой” төслийг санаачлан хэрэгжүүлж, иргэд олон нийт, аж ахуй нэгжүүдийг энэхүү үйлсэд уриалж хамгийн эхний бүлэг 500 гаруй залуу моддыг 2018 онд тарьсан бол 2019 онд 1000, 2020онд мөн 1000 гаруй шилмүүст модыг тарьж ургуулан, арчилгааг тогтмол хийн ажиллаж байна.

Богдхан ууланд залуу ой төглийг ургуулах энэхүү төсөлд байгаль эх дэлхийгээ гэсэн сайхан сэтгэлтэй иргэд, олон нийт, хамт олон, аж ахуй нэгжүүдийг хамтран оролцож болох юм байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үүлс(66.181.161.49) 2020 оны 10 сарын 21

Лам нар мод тарьж байгаан таалагдаж байна.

2  |  0
Үүлс(66.181.161.49) 2020 оны 10 сарын 20

Лам нар мод тарьж байгаан таалагдаж байна.

1  |  0
Top