Сэлбэг нэрээр оруулж ирэн АВТОМАШИН УГСАРЧ ЗАРДАГ байдал эцэс болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

“Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болжээ.

Энэ талаар Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ, Сангийн яамны харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, “Гэрэгэ системс" хөгжүүлэгчид хамтран мэдээлэл хийлээ. "Гэрэгэ системс"-ийг Ebarimt апп-д нэгтгэн хөгжүүлснээр жолооч нарт олон давуу тал олгох шинэ боломжууд нэмэгджээ. 



“Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой боллоо

Монгол Улсад 935 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгийн 735 мянга нь хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа аж. Эдгээр машины 76 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай байдаг бол 0-3 жилийн насжилттай тээврийн хэрэгсэл нийт тээврийн хэрэгслийн 3 хувийг, 3-6 жилийн насжилттай нь 3 хувийг, 6-9 жилийн насжилттай 16 хувийг тус тус эзэлдэг ажээ. 

2019 онд Монгол Улсын хилээр 69000 тэврийн хэрэгсэл оруулж иржээ. Тэдгээрийн 85-93 хувь нь хуучин буюу хэт хуучин автомашин байсан тухай ШӨХТГ-ын дарга мэдээллээ. 

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Сэлбэг нэрээр оруулж ирсэн автомашиныг засаж угсран, улсын дугаар авч байгаа тохиолдлууд цаашид байхгүй болно. Хуучин машиныг засаж зардаг систем өнөөдрөөс эцэс болж байна. Иргэд худалдан авах гэж буй машинаа аль улсаас орж ирсэн, ямар боомтоор орж ирсэн, осолд орж байсан эсэх түүх, бусад олон мэдээллийг тухайн машины арлын дугаарыг Ebarimt-д оруулснаар харах боломжтой болсон. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш манай улсын хилээр орж ирсэн авто машины мэдээллийг системээс үзэж болно. Энэ мэдээллийг нээлттэй болгосноор тухайн машин эвдрэлд орж байсан эсэх, өмнө нь хэдэн км явсан зэрэг мэдээллийг хардаг болох юм. Ингэснээр иргэдэд худалдан авалт, сонголт хийхэд дөхөм болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top