Та авах гэж буй машиныхаа түүхийг мэдэх боломжтой боллоо

Т.Давааням | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

Таны авч буй машиныг өмнө нь унаж байсан эсэх, осолд орж байсан эсэхийг Ebarimt-аас мэдэх боломжтой болжээ.

Өөрөөр хэлбэл, машины арлын дугаарыг Ebarimt-д оруулж мэдэх аж. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ өнөөдөр мэдээлэл хийсэн. 

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Иргэд худалдан авах гэж буй машинаа аль улсаас орж ирсэн, осолд орж байсан эсэх түүхийг тухайн машины арлын дугаарыг Ebarimt-д оруулснаар мэдээллийг харах боломжтой боллоо. Иргэд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш манай улсад орж ирсэн машины мэдээллийг системээс үзэж болно. Энэ мэдээллийг нээлттэй болгосноор тухайн машин өмнө нь эвдрэлд орж байсан, хэдэн км явсан эсэх нь харагдах юм. Монголд орж ирж буй машины 70 гаруй хувь нь Япон Улсаас орж ирсэн байдаг. Бид Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтарч ажиллана. Ихэвчлэн осолд орсон автомашинуудыг хилээр оруулж ирж засаад Монголд шинэ машин мэт худалдаалдаг. Иргэд дээрх мэдээллийг нээлттэй хүлээн авснаар худалдан авалт хийхдээ анхаарах юм" гэдгийг тодотгов. 


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top