Шашны 124 байгууллагын улсын бүртгэлийг ХҮЧИНГҮЙ болгожээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

Улсын бүртгэлийн Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 4736 дугаар дүгнэлтээр “...үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулаагүй, хуульд заасны дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй” нэр бүхий 124 шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
 

Мөн өдрийн 4737 дугаар дүгнэлтээр “...үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн архилжаа эрхэлдэг хуулийн этгээдүүд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөлийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэр бүхий 230 хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 6728 хуулийн этгээд”-ийн нийт 6,958 хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл хүчингүй болсон нэр бүхий 285 хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны үйл ажиллагааны чиглэлийн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрллээ.

Эх сурвалж: УБЕГ

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(122.201.31.113) 2020 оны 10 сарын 20

mash zov ene nam shashin bid nii coohon mongolchuudad ih gai bolsondoo caashid neg ger bul shig baicgaya mongolchuudaa

1  |  0
so(64.119.24.128) 2020 оны 10 сарын 20

yooy.ashgvidee.gudmaar zgr yavuulahgvii horgoogood araas zanaj svrdvvlj hashgiraad bdag yum.bvr ger ornoor haalga togshood amraadaggvi daramttai shvv..so. svmiin hedn hvvhnvvdees holuur yavahiig hicheesen ch shunu oroi hvrtel zogsoj bdiim b.alee

2  |  0
m(202.131.225.197) 2020 оны 10 сарын 20

tun zob shuu. olon shashin ogt heregui shuu.tarhi ugaaj yduu zvdvv hvmvvst ol hooloor kritosiin shashind oruulij bui gadaadiiniihaniig zailuulsan ..

3  |  0
зочин (103.229.123.227) 2020 оны 10 сарын 20

ИНГЭЖ БАЙЖ Л ЗАСАГЛАЛЫН ХОМСДЛООСОО ГАРНА

1  |  0
Зочин(66.181.183.144) 2020 оны 10 сарын 20

МАН нам энэ зарчмаараа ажиллавал 2024 онд дахиад ялалт байгуулна шүү. ХҮН нам цэвэр хүчтэй сөрөг хүчин болно доо. Бусад намуудыг энэ ажлынхаа хүрээнд бараг татан буулгах биз....

3  |  0
amar(124.158.64.60) 2020 оны 10 сарын 20

За ёстой зөв алхам болжээ.

3  |  0
Top