1800-0119 дугаарт ХҮҮХДИЙН ЭМЧ тогтмол зөвлөгөө өгч байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

Хоногийн мэдээгээр цусны даралт ихсэх, хүүхдийн өвчлөл, осол гэмтэлтэй холбоотой 232 дуудлага зонхилсон байна. Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох бол зөвлөгөө, мэдээлэл авах иргэд 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай. 

Эмнэлэгт цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт хоногт 3486 дуудлага ирж, амбулаторын цаг захиалжээ. Үүнээс 1904 нь цаг захиалж, 366 дуудлага нь зөвлөгөө, мэдээлэл авчээ.

Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. Энэ дугаарт залгахад энгийн утасны тарифаар төлбөр бодогдоно.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбоотойгоор иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар амны хаалт зүүж яваарай. Мөн гараа тогтмол угааж, ариутгаж, өөрийгөө болон дотнын хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

 

Top