Positive Mongolians I Э.Дөлгөөн: Бид нэг ч төгрөг нэхээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

“Positive Mongolians”-ын Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар “Happy flowers” компанийн хүүхэд асрах үйлчилгээний талаар хэвлэлийн бага хурал хийлээ.


Э.Дөлгөөн ярихдаа “Бид “Happy flowers” компанийн захирал Э.Ууганцэцэг гэдэг хувь хүний нэр төр болон өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөж ирсэн хөдөлмөрийг үнэгүйдүүлэх, хуулийн дагуу ижил төрлийн бизнес, үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг буруутгах гэсэнгүй. Цахим орчинд хувь хүмүүс хоорондын хэрүүл маргаан мэт харагдсан байж магадгүй. Сүүлийн 24 цагийн хугацаанд 45 санал, гомдол ирсэн байна. Тиймээс энэ зөвхөн нэг айлын асуудал биш, олон айлын асуудлыг хөндөж ярьж байгаа зүйл гэдгийг та бүхэн ойлгоорой. Бид сүүлийн хэдэн жил Швед улсад үйлчилгээний салбарт ажиллаж байсан. Бид баг бүрэлдэхүүнээрээ долоон төрлийн контент бэлтгэж ажилладаг. Манай хамт олон бусад мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар хүүхэд, гэр бүлд чиглэсэн олон ярилцлага, контент бэлтгэж ирсэн. Бусдын адил байрны болон банкны зээлтэй гэр бүл. Хүүхэд асрах туслах хүн байхгүй. Гэтэл бид хоёул зайлшгүй ажиллах шаардлагатай байсан. 

Э.Ууганцэцэг гэдэг хүн бидэнд хамтарч ажиллах санал тавихад нь үнэхээр энэ үйлчилгээ хэрэгтэй байсан учраас үйлчилгээг нь туршиж үзэхээр авсан. 2020 оны нэгдүгээр сард хүүхэд асрах үйлчилгээ авч, туршиж үзээд, дөрвөн сарын дараа буюу өнгөрсөн тавдугаар сард хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Гэтэл үүнээс хойш асрагчид солигдож, үйл ажиллагааны доголдол бага багаар илэрч, асуудлууд үүсэж эхэлсэн. Гэсэн ч бид энэ салбар хөгжих шаардлагатай гэж бодоод хүлээцтэй хандсан. Охин минь наймдугаар сарын 4-нд асрагчийн хайхрамжгүй байдлаас болж биеийнхээ гурван хэсэгт улайсан, түлэгдсэн, хөхөрсөн байдалтай болсон. 

Бид харсан даруйдаа зургийг нь дарж, асрагч болон хариуцсан менежер, захиралд нь зураг илгээж, гомдлоо мэдүүлсэн. Энэ асуудлаас үүдэн асрагчаа сольж өгсөн ч үйл ажиллагааны дутагдал нь хэвээр байсан. Энэ хугацаанд манайд ажиллаж байсан дөрвөн охины цалинг өгөөгүй байсныг нь мэдсэн. Бид хоёр удаа нэмж гомдол гаргасан. Нийтдээ гурван удаа гомдол гаргасан. Гомдлыг минь хүлээж авч, асуудлыг шийдвэрлээгүй" гэв.

Түүнчлэн "Үйлчлүүлэгч, контент бүтээгчдийн зүгээс дахин охин шиг минь байдал үүсэхээс сэргийлж, мөн үйл ажиллагаагаа илүү сайжруулаасай гэсэн үүднээс өөрсдийн үзэл бодол, сэтгэгдлээ нийтэлсэн. Үүний дараа цахим орчинд хувь хүн рүү халдсан худал мэдээлэл гүтгэлэг гарч эхэлсэн. Э.Дөлгөөн өөрөө хүүхдээ гэмтээсэн. Байгууллагаас  25 сая төгрөг нэхэмжилсэн. Хүүхдээ үнэгүй асруулсан гэх мэтчилэн худал мэдээлэл тараасан. Бид нэг ч төгрөг нэхээгүй. Цаашид ч нэхэхгүй. Энэ асуудал даамжирч, нэр бүхий олны танил, олон дагагчтай  хүмүүст хүрсэн. Тэр хүмүүс бидний талаар ор үндэсгүй, нотлогдоогүй мэдээллээр үргэлжлүүлэн цуурхал тарааж эхэлсэн. Хандиваар хурим хийсэн, хандиваар байр авсан. Нэг ч татвар төлдөггүй гэх мэт нотлоогүй мэдээлэл тарааж, бусдыг турхирсан. Үүнээс болоод нийгэм даяар бидний гол ярьж байгаа үйлчилгээний тухай бус өөр асуудалд анхаарал хандуулж, сүүлдээ манай гэр бүлийг чичилж, доромжилж байна. Үнэнийг хэлсэн хүн буруутан болдог байдал манай гэр бүлд дээр бодит жишээ болж байна. Ингээд ирэхээр хүний шударга үнэнийг хэлж чадахгүй, айдаг болдог юм байна. Хүүхдэд чиглэсэн үйлчилгээ нь асуудалтай байгаа талаар  үнэнийг хэлэхээр буруутан болж, гүтгүүлж байгаа нь харамсалтай. Энэ үүссэн нөхцөл байдал нь гэр бүл, өвчтэй хоёр ээж, найз нөхөд, хамтран ажиллаж байгаа хүмүүст маань сөргөөр нөлөөлж байна” гэж мэдэгдлээ. 

 

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(24.9.102.210) 2020 оны 10 сарын 23

khumuus yasan muukhaigaar kheldeg um be, gehdee bolson boloogui content khiij khel amnii bai bolj baikhaar zugeer jiriin ajil khiij, ur khuukheddee tsag gargaarai, khun khezee ch khunii khuukhdiig eej shig ni kharakhgui shuu dee, olnii muukhai ugiig bitgii too, arai muukhaigaar khelj bna shuu, bitgii shantraarai

0  |  0
Худ гарууд(202.55.188.33) 2022 оны 05 сарын 30

Худ гарууд шүү дээ. Даруухан энгийн амьдар

0  |  1
зочин (192.82.71.188) 2022 оны 05 сарын 30

шахагдлаа хавчигдлаа гээд гадагш цагаачлах санаатай хүмүүс үү ?

0  |  1
Зочин(66.181.189.220) 2022 оны 05 сарын 30

Охин үрийнхээ салтаа саамийг түлэгдтэл нь хаагуур юу хийж явдаг байна.Энэ бол эх хүний хамгийн их анхаарч байх эрхтэн шүүдээ

1  |  2
Зочин-Х(103.57.94.119) 2021 оны 06 сарын 14

Делгеенд нэг юм хэлчие. Танай ээж чинь 60 настай гээ биздээ. 60 хvрсэн авгай хvvхдvvдтэйгээ тоглож бна гэнээ. Хэдэн халтар менге булаацалдаад хоолны газар шvv. Битгий буруу vлгэр дууриалал vзvvлээчээ. Танай гэр бvлээс авах юм алга муусайн оркууд. Энэ 2 тэр компаниг рекламдчихаар vнэгvй хvvхдээ харуулах гэсийм бна яасанч их vнэтэй юм. Хедее голцуул охид бvсгvйчvvд бдаг юм байна лээ шvv. Юумаа хулгайд алдчихаагуйн их. Менгенд дуртай хvмvvс мэхт мэхэндээ болж дээ.

2  |  2
Uuu(31.10.164.134) 2020 оны 10 сарын 21

Uhaantai zaluus bna.byatshan asuudal bolsond n dohio gej huleej avaad Dagina ohinoo nudnii tsutsgii shig l haramlaj hamgaalj yavaarai. Ger bul tuluvlult, hariutslaga yaridag humuus shuu de.

0  |  0
Зочин-Х(103.57.94.119) 2022 оны 05 сарын 30

Та 2 монголчууддаа эерэг хандлага хэзээч терvvлж чадахааргуй муу залуус шvv. Нэг удаа америкт очсон юм байж тэгээд Тvвшинбаяр юу гэж хэлсэн гээч монгол хvн бна даа солонгос хоол иднэ гэнээ. Vнэхээр ой гутмаар юм яричаад тvvндээ баярлаад байх шиг муу орк чинь. Дахиад битгий блок хийж нийтэд битгий тvгээ. СХД, БЗД ийн оркуудыг яаж соелжуулаядаа гэж гэгээрсэн залуус vйлээ vзэж бна.

2  |  2
иргэн(192.82.69.114) 2021 оны 06 сарын 14

Нэг л нүдэнд хүйтэн 2 шүү. Худлаа уйлаад л ккк. нэг их швед ярьсан хүмүүс бдаг юм билээ

2  |  1
Ариунаа(66.181.183.138) 2020 оны 10 сарын 21

Үхсэндээ уйлаад бгамбээ? Ууганцэцэг рүү бие хүн явуулж бүх контент бичлэг нийтдээ 25сая болсон гсн бидээ. Өөрийнхөө хүүхдийн салтааг өөрөө угааж бай авгай гуай

2  |  0
MGL(192.82.66.172) 2021 оны 06 сарын 14

Хараажаар энэ Ууганцэцэг гэдэг авгай хүүхдэд сэтгэлээсээ үйлчилгээ үзүүлчих хүн биш байна.

3  |  1
Mgl(139.5.219.52) 2020 оны 10 сарын 21

Nadad ene Dulguunuus iluu nuhur ni ih sonin zaluu shig sanagdaad bdag.

2  |  0
A(202.9.40.131) 2022 оны 05 сарын 30

Mongol shved bish...zohitsoj amirahgui bol .....hetsuider mongol

1  |  3
Эцэг эхчүүд анхаарах(49.0.212.209) 2020 оны 10 сарын 22

Хүүхэд харах хувийн үйлчилгээний газруудад итгээд хэрэггүй ажилладаг хүмүүс нь сургалтад сууж мэргэшсэн эсэх шалгалтад тэнцсэн эсэх бие болоод сэтгэхүй эрүүл эсэх үнэмлэхтэй юу ажлын туршлагатай юу урьд нь энэ чиглэлээр ажиллахдаа хүүхэдтэй холбогдсон буруу зүйл алдаа гаргаж байсан эсэх түүнийг яаж шийдсэн ямар хуулийн дагуу яаж хариуцлага тооцсон гээд зөндөө асуудлуудыг шийдэж байсан туршлага энэ салбарт байхгүй төлөвшөөгүй салбар ажилладаг хүмүүс нь сэтгэлтэй үнэнч нямбай байх шаардлагатай ч одоогоор тэр шаардлагад нийцэх хүн ховор.

3  |  1
зочин(49.0.212.209) 2020 оны 10 сарын 22

Хүүхэд харах ажлыг яг ном журмаар нь анхааралтайгаар нямбай сэтгэлтэй хийдэг асрагч олдоно гэж огт бодохгүй бн. Учир нь тэр ажлыг хийж байгаа асрагч гэх хүүхэд хүүхнүүдэд сургалтанд суусан мэргэшсэн үнэмлэх, ажлын туршлага, хөдөлмөрийн хүмүүжил огт байхгүй хариуцлага алдлаа гэхэд яг ямар хариуцлага хүлээх хууль ч тодорхой бус учир хүүхдээ улсын ясли цэцэрлэгт өг эсвэл өөрсдөө хар.

2  |  0
zz(188.162.202.215) 2020 оны 10 сарын 21

ene 2 bol shudraga

2  |  1
sar(46.9.161.239) 2020 оны 10 сарын 21

ene uilchilgeenii salbar erhelj bui humuus uilchluulegch nriinhaa sanal shuumjleliig avch bh uhamsartai bh heregtei. yu hiij bgaagaa medehgui bgaa yum shig l haragdaj bn, huuhediinh n end tend ulaisan høhørsøn bhad tuhain ued harj bsan hunees asuuj lavlahgui øør henees asuuh yum be?? ta nar hund yilchilj sur, zøvhøn møngø avah bish terendee tohirson uilchilgeegee øg!! hel am gui!

2  |  0
зочин(103.26.195.65) 2020 оны 10 сарын 22

ер нь хүүхэд хардаг газар, өдөр өнжүүлэхгазруудыг сайн шалгах хэрэгтэй байдаг юм байна лэ

4  |  0
Зочин-Х (103.57.94.119) 2020 оны 10 сарын 21

.....Иймд дээд сургуулий дипломтой боловрол муутай юмнуудын блокыг vзэж хайран цагаа гарздаж байдаг залуучуудаа гэж жинхэн оркууд. Vс зvсийг нь харчихаарай. Vсээ будчихаар л гое болно гэж бодсон юм байхдаа. Жvжигчин Делгеенийг хараарай ухаантай бvсгvй нехер Очироогий нь хараарай vлгэр жишээ ав.

6  |  4
Зочин-Х(103.57.94.119) 2020 оны 10 сарын 21

Би бас саналаа нэмэрлэе. Та 2-ыг анхнаас хямдхан аргаар менге олох гэсэн 2 байна даа гэж харж байлаа. Миний зээ охин одоо 25-н настай та 2-ын блокуудыг vзээд надад заримдаа vзvvлдэг бсан юмаа. Дор бvрд нь алдаагий нь хэлээд одоо vзэхээ больсон бна лээ. 2уулаа эхнэр, нехреесее салчихаад та насан туршдаа юу амлах вэ тулгаад байх нь жудаггуй естой худлаа гарууд биш vv....гэх жишээтэй.

5  |  7
zochin(143.176.142.132) 2020 оны 10 сарын 22

ene 2 iin maani ner hund jaahan unaad bainuu da

3  |  1
zochin(202.9.46.134) 2021 оны 06 сарын 14

Xynii xyyxed xarna gedeg yaltai ajil bdag yum daa. Uursduu xyyxed asragchaa olood xyyxdee xaruul. Xyyxed bol xyyxed uuruu unaad uilaxad l yagaad ingev geed zaaval uur untsguus asuugaad bdag . Xetsyy xetsyy

6  |  3
зочин (66.181.180.62) 2021 оны 06 сарын 14

хүүхдээ өөрөө хар балай минь

4  |  5
654618(103.9.90.130) 2021 оны 06 сарын 14

Ene 2 zaluud itgej bna. \n

6  |  0
Top