Хилээр орж ирсэн хятад иргэн ӨНДӨР ХАЛУУРСАН тул нутаг буцаажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан нар өнөөдөр (2020.10.22) мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Налайх, Дарханы замын бүтээн байгуулалтад нэн яаралтай ажиллуулах БНХАУ-ын 74 инженер, техникийн ажилтнуудыг өчигдөр /2020.10.21/ зохих журмын дагуу хяналт шалтгалт хийж хилээр нэвтрүүлжээ. Тэднийг 21 хоног тусгаарлана. 

Мөн өдөр нийтдээ 100 ажиллах хүч хилээр орж ирэх байсан бөгөөд нэг иргэн 37 хэм хүрч, өндөр халуурсан тул түүнтэй ойр байсан 26 хүнийг нутаг буцааж, 74-ийг нь ийн хилээр нэвтрүүлжээ. 

ВИДЕО МЭДЭЭ ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(202.9.46.85) 2020 оны 10 сарын 22

ХЯТАД ИРГЭН ОРЖ ИРЭЭД БУЦЛАА ОЙР ХАВЬД БАЙГСАД НЬ КАРОНА ВИРУСЫГ НЬ ХУВААЖ ХҮРТЭЭД ҮЛДЭВ ҮҮ!

0  |  0
Top