Байргүй болсон циркчид тэмцлийн ХУРЦ ХЭЛБЭРТ шилжинэ гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

Циркийн хуучин байранд өнөөдөр /2020.10.23/ 300 циркчин цуглаж, тэдэнд тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Циркийн уран бүтээлчид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдэн, өөрсдийн гэх байргүйгээс болж Монголын циркийн урлаг гудамжинд гараад удаж байгааг онцлов. 

Циркчид бэлтгэл хийх газаргүй болж, МХЕГ-аас 2015 онд хуучин циркийн барилгад үйл ажиллагаа явуулахыг хориглосон тул хүндрэл бэрхшээлтэй тулгарсан байна. АСА цирк дээр байнга өндөр үнэ төлж, бэлтгэл хийх боломж байхгүй гэдгээ тэд учирлалаа.

"Монгол циркийн хөгжлийн төв"-ийн тэргүүн Н.Эрдэнэ “Хэвлэлийнхнийг бидэн рүү муухай турхирч байна. Амьтан сургах үйл ажиллагааг амьтны ярга хийдэг мэтээр бичиж, иргэдэд ойлгуулсан байсан. Үгүй шүү дээ. Амьтантай ээж нь юм шиг харьцаж байж л сургадаг. Ахмадуудын сургасан тэр амьтдыг нэг өглөө л Долоон буудал руу аваачаад, нядалж орхисон шүү дээ. Гадаадад ажиллаж, их мөнгө олдог гэж бидний тухай яриа тараасан. Бид гадаадад ажиллахаар явахдаа ч өөрсдөө зардлаа гаргадаг. 13 жилийн турш тэмцэж, шаардлага тавьсаар ирсэн. Одоо бид төр засгаасаа, яамнаасаа нэг зүйл хүсэж байна. Монгол Улсын Консерваторын хашаанд байгаа газар дээр Циркийн сургуулийн барилга барих зөвшөөрөл олгож өгөөч ээ. Циркийн үнэт өв, түүхийн дурсгал болсон Хуучин циркийн барилгыг сэргээн засварлаж өгөөч ээ” гэлээ.
 



Циркчдийн одоо бэлтгэл хийж буй байшин 120 жилийн насжилттай аж. Өнөөдрийн хэвлэлийн хурлаар тэд 60 жил болоод актлах ёстой байсан барилгад бэлтгэл сургуулилт хийх ёстой болж байгаа, өөр бэлтгэл хийх газар байхгүй гэдгийг ахин дахин сануулан ярьж байв. 

Түүнчлэн циркчид өөрсдөө нийгмийн даатгалаа төлдөг бөгөөд урлагаа хөгжүүлэхийн төлөө явдаг ч байр сав нэхдэггүй гэв. “Холбогдох яам Монголын циркийн урлаг оршин тогтнохын төлөө явах ёстой, бид шаардлага тавих ёстой. 80 жилийн түүхтэй энэ агуу урлагийг хүндэлж, мэдээллийг маань зөв дамжуулж өгөөсэй гэж хүсэж байна” хэмээн тэд ярив.

Манежгүй болсон циркчид “Циркийн үзүүлбэр хийх, бэлтгэх ямар ч бололцоогүй болгож байгаад бид маш их эгдүүцэж байна. Төр засгаас шаардлагынхаа хариуг нэн даруй авмаар байна. Циркийн сургууль барих, голомт болсон хуучин циркийн суурин дээр циркийн ордонг бидэнд бий болгож өгөөч ээ гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа гуйя” гэлээ.
 


Тэд гадаадад циркийн урлагаа сурталчлах гэж энэ урлагаар суралцаж, хөгжиж байгаагаа хэлээд, “Энэ том урлагийг хөгжүүлэх гэж, эх орон, ард түмэндээ үзүүлэх гэж бид үйл ажиллагаагаа явуулдаг. Гадаадад очоод гадаадын хүмүүсийг баясгаад байх нь чухал биш. Өв соёл болгож үзүүлэх гэж бид ингэж сууж байна. Монголын цирк гэдэг зүйл байхгүй болж, тасрах шинж рүүгээ орж байна. Циркийг цаашид явуулах хэрэгтэй гэж бодож байвал, урлагийн тоонд багтааж байгаа бол бидэнд гэрэл гэгээ хайрлаач ээ гэж хүсэж байна. Шаардлагыг маань хүлээж авна уу” гэв. Монголын циркчид өнгөрсөн хугацаанд олон улсын том тэмцээн, уралдаанд түрүүлж, дэлхийд гуравдугаарт жагсах хүртлээ хөгжиж, дэлхийд гайхагдан, гаднын улсын циркт очиж бэлтгэл сургуулилтаа хийжээ. Тэд гадаадын цирктэй гэрээ хийж, үндсэн номероо тоглох хугацаандаа дараагийн тэмцээндээ орох бэлтгэлээ хийдэг байсан аж.

Энэ мэтчилэн олон асуудал хөндсөн циркчид циркийн урлагаа аврахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хандахаар болжээ. 


Циркийг нурааж байна. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж циркийн барилгыг өөр зориулалтаар ашиглахаар сүйтгэж эхэллээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, энэ сэдвээр иргэд болон хэвлэлүүд сүүлийн өдрүүдэд хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байгаа билээ. Тэгвэл "Монголын үндэсний цирк" дараах мэдэгдлийг гаргаж, циркийн барилгад их засвар хийж байгаа гэж тайлбарласан билээ.
 

 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.164.78) 2020 оны 10 сарын 27

засс циркээр яадгийн улсын хөгжилд ямар нэмэртэй юм. тэрнээс чухал тулгамдсан асуудал эмнэлэг хүүхэд хөгшид асрах газраас эхлээд хэрэгтэй юм зөндөө бн. гадаадаар тэнэж тэнэж ирчээд юм нэхэж гэнэ гэнэт ухаан ороо юу тэгж яривал өчнөөн олон үйлдвэрүүдийг хувьчилж булааж аваад мянга мянган ажилчин гудамжинд гарч хаягдсын шүү. тэр ажилчид юмаа оёх нь оёод зах зээлтэй зохицоод л амьдарсан.

0  |  0
Бат эрдэнэ(202.126.88.206) 2020 оны 10 сарын 26

Даваг доржоо чи өгөө одоо цалин мөнгө өгөч чадахгүй ажилчидаа хэцүү байлгаж байж 7 8 9 10 гээд цалинга өгөөгүй байга шүү дээ чи амралтьн мөнгө бас өгөөгүй байга биз дээ худлаа дандаа яарьж байх юм зөндөө хүн халаад цалин мөнгөийн өгөөч эхнэр болсон хүнээ бас худалч хүүхэн мэдэлгүй байж хүн захиран гэж юу байх уу шал шууд тааран даваг доржийг цалин мөнгө өгөхгүй хэцүү бна цөөхөн хэдэн ажилчидаа бодохгүй байхад циркээ юу гэж бодох билээ ажилчид нь даваг доржийг хараад хэцүү бна цалинга өгөөч даваг доржоо чи өвөл ийн хүйтэн боллоод хэцүү бна

1  |  0
Зочин(122.201.31.201) 2020 оны 10 сарын 26

Малнуудаа өмч хувьчлал, менежментийн хувьчлалаа ойлгож байна уу? Хамаг юмаа булаалгаж байхдаа таарсан

0  |  1
Өмч(202.179.24.227) 2020 оны 10 сарын 26

Циркийн барилга циркчдийн өмч байх албагүй харин циркийн бэлтгэл хийх циркийн тоглолт хийх хуваарьтай байх ёстой. Эс тэгвээс авсныг нь биш өгснийг нь эрүүдэх хэрэг гарна.

1  |  0
Цирк(202.179.24.227) 2020 оны 10 сарын 26

Румынээс дахиад 1 циркийн барилга гуйгаад авчихаа. Аса гэж асар их шунал өгөхгүй л дээ. Долгорсүрэн зааны хүүхдүүд бузартсан юм шиг байна. Мөгөний бузар, коммунизмын бузар орхидос.

1  |  0
Хүрэлсүх (202.9.46.191) 2020 оны 10 сарын 24

ДАВГАДОРЖОО ЧАМД ЦИРКИЙН БАРИЛГЫГ БУЛААН ЭЗЛЭХЭЭС ӨӨРӨӨР АМЬДРАХ АРГА АЛГА УУ МУЛГУУ БӨХӨӨ

0  |  0
Уншигч (202.126.90.111) 2020 оны 10 сарын 26

Нэгэнт Д.Дагвадорж өмч хувьчлалаар өөртөө циркийг авчихсан бол янз бүрийн тэмцэл хийж циркийг авна гэж яриад дэмий биздээ хүний өмчинд дураараа халдсан гээд циркчдыг бүгдийг шүүхэд өгнө гэдгийг ойлгооч

0  |  2
Circo(150.129.140.250) 2020 оны 10 сарын 26

Cirkchid gudmandaal baildaa, haa gazar gudmand l cirk bdagshdee

0  |  2
ХА ХА ХА (59.153.114.73) 2020 оны 10 сарын 26

ӨМНӨ ХАА БАЙСАН ЮМ БОЛ ДОО энэ циркчид АЖЛАА ХАЯААД МЭРГЭЖЛЭЭ СОЛИОД ГАДААД РУ ЯВАХ ЯВ ДАА

0  |  2
Уншигч(103.212.118.109) 2020 оны 10 сарын 26

ДОЛГОРСҮРЭНГИЙН ХҮҮХДҮҮД ЧАДАЛ МУУТАЙ. ӨӨРСДӨӨ АМЬ ЗУУХ ЧАДВАРГҮЙ. ТЭГЭЭД ТҮРИЙНИЙ БӨӨС ТОЛГОЙП ГАРАВ.

1  |  1
Zochin(66.181.161.28) 2020 оны 10 сарын 26

Dagvadorj odoo noliochee tsirkiig ulsad butsaaj ug

2  |  0
Butsaa(64.119.23.146) 2020 оны 10 сарын 23

Tsirkiig butsaaj ug.... baga nadandaa uzsen tsirkee hezee ch martagdahgui saikhan dursamj boljee..

1  |  0
Зочин(66.181.161.39) 2020 оны 10 сарын 26

Ах нь Хотын Мэр болсон .Хамгийн эхний хийх ёстой ажил нь Улсын Циркийг Монгол Түмэнд буцаан өгөх !!!!!!!

2  |  0
Н.Б(59.153.112.214) 2020 оны 10 сарын 23

Монголын цирк хаан байна улс нь циркээ авах хэрэгтэй

0  |  0
Иргэн(103.26.193.226) 2020 оны 10 сарын 23

Дагвадорж одоо болио амжилт гаргасан тамирчин ганцхан чи юмуу.чамаас илүү монгол улсын нэрийг гаргасан тамирчид олон байгаа шүү.их аварга гэдэг Япон цолондоо бүү сагсуурч.энэ цол дэлхийд гайхуулаад байх цол биш.сумогийн олон аварга өөр өөрийнхөөрөө амьдараад болж байна.монгрлын ганц циркийн барилгагүйгээр үхэх байна уу,аварга цол чинь алга болчих гээд байна уу.хямдхан төлсөн хэдэн төгрөгөө инфляцийг тооцож төрөөс аваад барилгыг нь төрд өгөө.хувийн өмч гээд сагсалзах хэрэггүй.чи бариагүй билээ.

2  |  1
(66.181.168.131) 2020 оны 10 сарын 23

Uguuchee,ulsin yum hulgailchaad

0  |  0
059(103.14.38.135) 2020 оны 10 сарын 23

tenegtdeg bna sh dee uzegchid uilchluulegchdiinkhee khuselteer yanlaj bna geneeee.... yamar toglolt khiisen yum bol....baarnii uilchilgeegee anduuraad bgaa maluudaa...buduu gakhai..

0  |  0
zochin(202.179.25.248) 2020 оны 10 сарын 23

buchaaj av,tanariig mongol uls demjine

1  |  0
zochin(202.179.25.248) 2020 оны 10 сарын 23

buchaaj av,tanariig mongol uls demjine

0  |  0
Zochin(64.119.17.201) 2020 оны 10 сарын 25

Yr huuhed bolon bidnii hamgiin durtai ne Tsirk bailaa Iim teneg yumnuudad ugsun mash buruu Dolur Sugriun hiisen ajil

1  |  0
Мад(202.9.46.219) 2020 оны 10 сарын 24

Циркчид минь та нар аса давгадоржийн ард Женко Сэлэмт хурандаа 2 байгаа гэдгийг мэднэ биз дээ Тэд дийлдэхгуй бяр булчин эрх мэдэл монготэй тэдэнтэй тэмцээд хэрэггуй устсан циркдээ суварга босгохоо бодсон нь дээр ум Мани бадми хум

1  |  0
ард(202.179.21.253) 2020 оны 10 сарын 24

ах дүү хоёр нийлж цирк байтугай улаанбаатарыг нураахад сайхан боломж гарлаа

3  |  0
Гэрч(150.129.141.151) 2020 оны 10 сарын 25

Монголын урлагийн нэг том бахархлыг луйварчдын гараар устгуулж, сөнөөж байгаа МАН туйлын ичгүүртэй. МАН засгийн эрх барих үедээ Долир Сугараар циркийн барилгыг Долгорсүрэнгийн луйварчдад өгүүлсэн.

3  |  1
Монгол залуу(124.158.70.138) 2020 оны 10 сарын 27

Монголд цирк үздэг хүн байхгүй шүү дээ. Үхэр монголчууд Аглуу Бооёо мэтийн нөхдүүдээ л үзэхэд хангалттай. Дээр нь монгол улсын хөгжилд цирк нь ямар ч ач холбогдолгүй. Наад дэмий юм аа орхиод МАН-ын цүнх баригч болвол монгол улсад өнөөдөр маш хол явна шүү.

2  |  6
Top