Монголын телевизүүдийн холбооны Гүйцэтгэх захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Нэр дэвшүүлэх хугацаа: 2020.10.26 - 2020.11.06
Тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Хэвлэл мэдээллийн салбарын зохих мэдлэг, туршлагатай байх
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Мэдээлэл технологийн талаар зохих мэдлэг, чадвартай байх
- Удирдан манлайлах, зохион байгуулах чадвартай байх
- Эерэг хандлагатай, багаар ажилладаг
- Асуудал шийдвэрлэх, гүйцэтгэлийг хангуулж, аливаад дүн шинжилгээ хийх зэрэг чадваруудыг эзэмшсэн байх
Бүрдүүлэх материал:
- Дэлгэрэнгүй анкет (MTF2020.official@gmail.com –руу илгээнэ үү)
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Өмнөх ажлын газрын тодорхойлолт
- Хоёр хувь цээж зураг
Холбогдох утас: 99175290
И-мэйл хаяг: MTF2020.official@gmail.com
МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 1 )
Хуучин дарга хүүхэн нь MNB д санаархаад жигтэйхэн үү хѳѳрхий