Хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулсан зөрчилд шийтгэл ногдууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Иргэнээс ирүүлсэн Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороонд шинээр барилгын ажил явагдаж, насанд хүрээгүй хүүхэд хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулж, цалин хөлс өгөхгүй байгааг шалгуулах гэсэн гомдлын дагуу уг барилгын гадна фасадны туслан гүйцэтгэгч “Нүүдэлчин майнинг” ХХК-д хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг зөрчсөн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4.3 дахь заалтад заасны дагуу шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүргүүлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.18) 2020 оны 10 сарын 28

Шулаад л бна

0  |  0
Top