Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ Чингэлтэй дүүрэгт эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 07

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор ОБЕГ-аас НОБГ, ЧД-ийн ЗДТГ-тай хамтран  зохион байгуулж байгаа “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээ Чингэлтэй дүүрэгт эхэллээ.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд ОБЕГ, НОБГ, төвийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах анги-105-ын 700 гаруй алба хаагч  тус дүүргийн гэр хороолол бүхий 13 хорооны иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулах юм. Мөн гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top