ШӨХТГ-т иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт, шалгалтын ажил хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, сануулах, зөвлөх, албан шаардлага өгөх зэргээр ажилладаг. Сүүлийн үед иргэнээс ирж буй гомдлын багагүй хувийг Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ -ны үйл ажиллагаа, үйлчилгээ, төлбөртэй холбоотой гомдол ирж байна.
Тодруулбал:
Иймд уг асуудлыг нэг иргэний биш бүхэлд нь шийдвэрлэхийн тулд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, “"ЮБИКОЛЛ" ХХК-тай” хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Сууц өмчлөгчдийн холбоо/СӨХ/-ын үйл ажиллагаа, үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, үйлчилгээний шуурхай, үр нөлөөтэй, хэрэглэгчид ил тод хяналтыг хэрэгжүүлэх үйлчилгээг бий болгон зах зээлд нэвтрүүлэх, эдийн засгийн үр ашигт байдлыг нэмэгдүүлэх зорилготой. Талууд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэглэгчийн эрхийг хэрэгжүүлэхэд технологийн дэвшилтэд "UBcall" аппликейшнд суурилсан шийдлийг нэвтрүүлэх замаар хөршийн холбоо, сууц өмчлөгчдийн нэгдмэл эрх ашигт үндэслэн, хэрэглэгчид нэгдэн байгуулсан СӨХ-ийн үйл ажиллагаа, хөгжилд хувь нэмрээ оруулж, бодит ажлыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл ( 4 )
сөх цэвэрлэгээ хийхээ больсон
СӨХ тайлангаа тавьдаггүй.түрээсийн мөнгөөр юу хийдэг тухай дурдах ч хэрэггүй.хүн хордмоор будгаар засвар хийдэг.хүний төлөө ажиллар чадваргүй хүмүүс байх юмаа үүнийг цэгцэлж өгвөл сайн бна. Дэлгэмэл 33 байрны лифтны хажууд хаалт хийж хааснаас агаао орохгүй эрүүл амьдрах нөхцөл хаасан .газар дээр нь явж үзсэн нь дээр байхаа
Өнөөдөр 12-р сарын 22 . яадаг лүднүүд вэ
BGD 7-r horoonii SUH jild 3-n udaa unee hemseniig sahlagana uu