Хонины цул мах 8000-8500, үхрийн цул мах 11000-12500 төгрөгийн үнэтэй байна

2020 оны 12 сарын 25

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРААС 12 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР COVID-19 ЦАР ТАХЛЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД АВСАН АРГА  ХЭМЖЭЭНИЙ ТАЙЛАН

2020.12.25-ны өдрийн 12 цагийн байдлаар


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэг, Орхон аймгийн нутагт дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийж байна.

Нэг. Хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнийн мэдээлэл

Хүчит шонхор зах

Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8000-8500, хонины цул мах 8500 төгрөг, үхрийн ястай мах 10500 төгрөг, үхрийн цул мах 11000-12500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 6800 төгрөгийн үнэтэй байна. Махны бөөний үнийн хувьд хонины мах 6700-7000, үхрийн мах 7500-8500, адууны мах 6500-7000,  ямааны мах 5000-5200 төгрөгийн үнэтэй байна.

Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай махны үнэ 500 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 500-1000 төгрөгөөр, ямааны махны үнэ 1000 төгрөгөөр тус тус буурсан байна.

Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны доод үнэ 100 төгрөгөөр, үхрийн махны доод үнэ 500 төгрөгөөр, ямааны махны дээд үнэ 300 төгрөгөөр тус тус буурсан байна.

Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 5.8 тонноор буурч 75.2 тонн нийлүүлэгдсэн байна.

Хүчит шонхор захын махны үнийн харьцуулалт

Бүтээгдэхүүний нэр

25-ны өдрийн 07:30 цагийн байдлаар

 

Жижиглэнгийн үнэ

 

Бөөний үнэ

Нийлүүлэлт

75.2 тн

 

1

Хонины мах

ястай

8000-8500

6700-7000

цул

8500

Үхрийн мах

ястай

10500

7500-8500

цул

11000-12500

Адууны мах, ястай

8500

6500-7000

Ямааны мах, ястай

6800

5000-5200

 2020.12.25-ны өдрийн 7:30 цагийн байдлаар

 

Хоёр. Бусад зах, дэлгүүрийн мэдээлэл

1. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2, Юмт бөмбөгөр, Содон бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, Бөмбөгөр худалдааны төв тус тус хяналт шалгалтад  хамрагдсан.

Нарантуул-2 захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8000, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 11000-12000, адууны мах 8500, ямааны мах 7500-7800, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1700, 1-р зэргийн гурил 1300, цагаан будаа 2500-3000, Монгол төмс 1000, Монгол лууван 1800, Монгол сонгино 3000, Хятад сонгино 2000 төгрөгийн үнэтэй байна.

Нарантуул-2 захын махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийнхтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн байна. Бөөний үнийг  өмнөх өдрийнхтэй харьцуулахад үхрийн махны үнэ 200 төгрөгөөр, адууны махны дээд үнэ 300 төгрөгөөр буурсан бол ямааны махны үнэ 200 төгрөгрөөр нэмэгдсэн байна. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Бөмбөгөр худалдааны төвд хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 11500, үхрийн цул мах 12500, адууны мах 9000 төгрөг, төмс 900, лууван 1500, монгол сонгино 3000, хятад сонгино 1800 төгрөгийн үнэтэй байна.

Содон бөмбөгөр худалдааны төвд хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500, алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1500, 1-р зэргийн гурил 1250, цагаан будаа 2500-3800, шар будаа 3000, ургамлын тос 4200, элсэн чихэр 2200 төгрөгийн үнэтэй байна.

Алтжин бөмбөгөр худалдааны төвд хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12000, адууны мах 8500, алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1600, 1-р зэргийн гурил 1300, цагаан будаа 3000-4000, шар будаа 3000 төгрөгийн үнэтэй байна.

Юмт бөмбөгөр худалдааны төвд алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1500, 1-р зэргийн гурил 1200, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа 2200-4000, шар будаа 2500, элсэн чихэр 2500 төгрөгийн үнэтэй байна.

Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

2. Баянгол дүүрэгт байрлах Бэст худалдааны төв, Хороолол зах, Таван-Эрдэнэ зах, Орхон зах, Гэгээ зах тус тус хяналт шалгалтад  хамрагдсан.

Таван-Эрдэнэ захад хонины ястай мах 9000, үхрийн ястай мах 11500, үхрийн цул мах 12500, Орхон захад хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 11500, үхрийн цул мах 12500, Гэгээ захад хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500, Бэст худалдааны төвд хонины ястай мах 8500, үхрийн цул мах 12500 төгрөг байна.

Хороолол захад хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад адууны махны үнэ 1000 төгрөгөөр, үхрийн ястай махны үнэ 300 төгрөгөөр тус тус буурсан байна.

Тус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 1900-2200, дээд гурил 1300-1600, 1-р зэргийн гурил 1150-1300, 2-р зэргийн гурил 850-1000, цагаан будаа 2200-3800, Монгол төмс 950-1100, Монгол лууван 1000-1800, Монгол сонгино 3200-3500, Хятад сонгино 1800-2000 төгрөгийн үнэтэй байна.

3. Сонгинохайрхан дүүрэгт байрлах 21 худалдааны төв хяналт шалгалтад хамрагдсан.

21 худалдааны төвд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 8800, үхрийн ястай мах 9800, үхрийн цул мах 11000-12000, адууны мах 9000, монгол төмс 800, монгол лууван 1500, монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.

4. Хан-Уул дүүрэгт байрлах Лавай зах хяналт шалгалтад хамрагдсан.

Лавай захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8000-8500, хонины цул мах 8500-9000, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500, монгол төмс 1000, монгол лууван 1200, монгол сонгино 2500 төгрөгийн үнэтэй байна.

5. Сүхбаатар дүүрэгт байрлах Бэлх зах, Тэнүүн тамир хүнсний дэлгүүр, Ариун шүтээн хүнсний дэлгүүр, Баянбогд хүнсний дэлгүүр тус тус хяналт шалгалтад хамрагдсан.

Бэлх захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7800, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 12500, адууны мах 9000, монгол төмс 1000, монгол лууван 1500, монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.

Хяналт шалгалтад хамрагдсан Тэнүүн тамир хүнсний дэлгүүр, Ариун шүтээн хүнсний дэлгүүр, Баянбогд хүнсний дэлгүүрүүдэд монгол төмс 1000-1200, монгол лууван 1200-1800, монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.

6. Баянзүрх дүүрэгт байрлах Амгалан зах хяналт шалгалтад хамрагдсан.

Амгалан захад худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7800-8000, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10000-10500, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 7500-8500, монгол төмс 1000, монгол лууван 1800, монгол сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.

7. Орхон аймгийн Таван-Эрдэнэ зах хяналт шалгалтад хамрагдсан.

Тус захад худалдаалагдаж буй махны бөөний үнийн хувьд үхрийн мах 7000-8000, хонины мах 6800, ямааны мах 5500 төгрөг байна.

8. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 19, чатботод 6, и-баримт апликэйшнээр 8 иргэн тус тус хандаж гомдол, мэдээлэл өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top