Жек Ма аравдугаар сараас хойш анх удаа олны өмнө гарлаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 20

Хятадын хэвлэлүүд “Alibaba” компанийн үүсгэн байгуулагч Жек Ма өнөөдөр (2021.01.20) тус улсын хөдөөгийн сургуулиудын багш  нартай цахим уулзалт хийсэн тухай мэдээлжээ. Тэрбумтан өнгөрсөн оны аравдугаар сараас хойш мэдээллийн талбараас алга болж, олны өмнө гарч ирээгүй билээ.

Энэхүү мэдээлэл гарсны дараа “Alibaba” компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр есөн хувиар өсөж, нэг хувьцааны ханш 267 хонконг долларт хүрсэн байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Жек Магийн “Ant Group” санхүү, технологийн компани Шанхай, Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийх ёстой байсан ч хойшлуулсан. Хоёр бирж дээр хувьцаагаа зэрэг гаргах нь түүхэн дэх дээд хэмжээг тогтоох байсан ч Хятадын эрх баригчид зогсоосон билээ. Ажиглагчдын онцолсноор, үүнээс өмнө Жек Ма олны өмнө үг хэлэхдээ БНХАУ-ын дарга ШИ Жиньпинийг дурдан, өндөр технологийн салбарыг зохицуулдаг дүрэм журмыг шүүмжилж байжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын Зах зээлийг хянах газар “Alibaba” компанид монополь шинж чанартай үйлдэл гаргасан гэж сэжиглэн шалгах тухай мэдэгдэл ирүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.16.27) 2021 оны 01 сарын 24

goe yumaa tor ni tor shig bx

0  |  0
123(203.91.112.133) 2021 оны 01 сарын 21

Ашгүй дээ,

0  |  0
Top