“Apple” ирэх сард шинэ “iPad” загваруудаа танилцуулна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 18

АНУ-ын “Apple” компани ирэх дөрөвдүгээр сард “iPad” шинэ загваруудаа танилцуулна гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, “Apple” компани “iPad Pro” цувралын процессор, камерыг сайжруулж, шинэчлэх гэнэ. Шинэ загварууд одоогийн “iPad Pro”-той ижил байх бөгөөд мөн 11, 12.9 инчийн ижил хэмжээтэй байх аж.

1976 онд үүсгэн байгуулагдсан “Apple” компани компьютер, утас, ухаалаг цаг, программ хангамж үйлдвэрлэдэг. Өнгөрсөн оны аравдугаар сард тус компани “iPhone 12”, “iPhone 12 mini” болон “iPhone 12 Pro”, “iPhone 12 Pro Max” зэрэг дөрвөн шинэ загвараа танилцуулсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top