Хөвсгөл аймгийн Цэцэрлэгт суманд халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор ойрын болон дам хавьтлууд, төрийн албан хаагчдыг PCR шинжилгээнд хамруулж эхэлсэн. Шинжилгээний үеэр Цэцэрлэг сумын 58 иргэний гурваас нь халдвар илэрснээр тус аймагт батлагдсан халдварын тохиолдол 10 болсон юм. Тус аймгийн Засаг дарга өчигдөр /2021.03.19/ захирамж гарган, ес хоногийн хөл хорио тогтоож, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 29-ны 06:00 хүртэл хязгаарлахаар шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )